CGTN мэдээ

БНХАУ, АНУ хоорондоо дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалтад оролцов

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: 1 дүгээр сарын 5-нд Бээжинд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И БНХАУ, АНУ хоорондоо дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалтад оролцов.

Ван И хэлсэн үгэндээ, энэ онд БНХАУ АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож, дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч  Жо Байден нар харилцан баярын захидал илгээсэн юм. Хятад Америкийн харилцааг үргэлжлүүлэн тогтвортой хөгжүүлж, хоёр оронд ашиг тус бүтээж, дэлхий дахинд ашиг тус авчрахыг хоёр орны төрийн тэргүүн нар онцолсон гэв.

Ван И хэлэхдээ, Хятад, Америкийн харилцаа хүндрэл бэрхшээлийг туулан урагшилж, хоёр орны харилцааны эх үүсэлд холбоотой ашигтай зүйлийг хуримтлуулсан юм. Тухайлбал, энх тайван нь Хятад Америкийн харилцааны хамгийн үндсэн суурь. Хамтын ажиллагаа бол Хятад Америк харилцахын хамгийн зөв сонголт. Хамтаар амжилтад хүрэх нь Хятад Америкийн харилцааны мөн чанарын онцлог эдгээр болно гэв.

Харилцан хүндэтгэж, энх тайван зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэхийг баримтлах хэрэгтэй гэж Ван И онцлов.

АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Дэвид Меале Америкийн талыг төлөөлөн АНУ БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд баяр хүргэж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Америк Хятадын харилцаа тогтвортой хөгжихийг ахиулахад Америкийн тал бэлэн байгаа гэж илэрхийлэв.

Exit mobile version