Бидэнтэй нэгд

Улс төр

ГХЯ: БНХАУ-аас 336 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Нийтэлсэн

БНХАУ-д туслах хүмүүнлэгийн аяны талаар Гадаад хэргийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яамнаас өнөөдөр /2020.02.18/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг томилжээ.


ХҮНД НӨХЦӨЛД ОРСОН ХӨРШДӨӨ СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ

 

Тэрбээр “Нэгдүгээр сарын 7-ноос хойш манай хөрш орон болох БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж, тус улсын эдийн засаг болон нийгэмд хүндрэл үүсээд байна. Тиймээс БНХАУ-д туслах хүмүүнлэгийн аяныг өнөөдрөөс албан ёсоор нээж байгааг зарлаж байна. 2018 онд 1.5 тэрбум долларын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бүтээж байна. Мөн нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгосон юм. Тиймээс бид хүнд нөхцөлд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх ёстой.

Сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН бүр хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтийг хялбар шийдэх үүднээс ийн нэгдсэн зохион байгуулалт хийнэ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг учраас бага ч болов сэтгэлийн дэмжлэгийг нэгдэхийг уриалж байна. Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд Төрийн банкны 341 303 432 597 дансанд хандив өргөх боломжтой. Цугларч буй хандивын мэдээллийг хандивын хамт долоо хоног бүр БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгнө” гэв.

ДЭМБ: ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙГ УЛСТӨРИЙН ЗОРИЛГООР АШИГЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “БНХАУ-д туслах нэгдсэн хүмүүнлэгийн аяныг зохион байгуулахаас өмнө Засгийн газар, Ардчилсан нам, Нийслэлийн  Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-д сургууль төгсөгчдийн холбоо гэхчлэн байгууллагуудаас тодорхой хэмжээний хандивыг өгсөн. Үүнийг харахад тус тусдаа бус нэгдсэн нэг зохион байгуулалтад орох юм бол илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс улс орнууд дор бүрээ өөрсдөө илүү зохион байгуулалттай ажиллаж, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллавал эрсдэлгүй даван гарах боломжтой хэмээн ярьж байгаа. Тиймдээ ч Монгол Улс урьдчилсан сэргийлэх зорилгоор цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Хамгийн гол нь энэ үед дэлхийн түвшин болон улс орнуудын хувьд ч тэр улстөржихгүй байх, улстөрийн зорилгоор шинэ төрлийн коронавирусийг ашиглахгүй байх  хэрэгтэй гэдгийг ДЭМБ-ын удирдлагууд ярьж байгаа” гэв.

ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙНЭ ГЭЖ ЯРИХАД ЭРТ БАЙНА

Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Өнгөрсөн оны 1-2 сартай мөн үеийг харьцуулахад хоёрдугаар сард төсвийн  орлого хамаагүй багассан тоон үзүүлэлтэй байна. Гэхдээ төсвийн тодотголыг ямар үед хийх ёстой вэ гэдгийг хуульд тодорхой заасан байгаа. Хэрэв төсвийн орлого тасарсан, төсвийн зардал нэмэгдсэн үед төсвийн тодотгол хийдэг. Эхний нэгдүгээр улирлын статистик тоон үзүүлэлтүүд нэгтгэгдэж гараагүй учраас төсвийн тодотгол хийнэ гэж ярихад эрт байна”гэв.

ТӨЛБӨРӨӨ ХАРИУЦААД, ЭХ ОРОНДОО ИР ГЭДЭГ ШААРДЛАГА ТАВИХААР БОЛОМЖГҮЙ ГЭХ ХАРИУ ӨГДӨГ

Image result for Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг

 

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Өнгөрсөн Баасан гаригт хил хааснаас хойш 106 монгол иргэн эх орондоо ирсэн. Эдгээр хүмүүс дунд тус улсад ял эдэлж байгаад суллагдсан 16 хүн хамт ирсэн. Хэдийгээр хил хаасан ч гэсэн хөрш оронтойгоо ярьж байгаад зохион байгуулалтад оруулаад, иргэдээ автобусаар авчирсан.

Тэд Хөх хот, Эрээн, Шанхай гэхчлэн БНХАУ-ын бүх л хотоос ирсэн. Өнөөдрийн байдлаар Шанхайд 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөх хотод байгаа цөөн тооны хүмүүс нийлээд нийт 336 хүн эх орондоо орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Ойрын хугацаанд эх орондоо татаж авчирна.

Хилээр нэвтрэх журам болон зохицуулалтад тодорхой хязгаарлалт хийж ажиллаж байгаа учраас иргэдээ хурдан хугацаанд эргүүлж татах чиглэлээр ажиллаж байна.

БНХАУ-д байгаа эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэдийг сүүлийн нэг сар бүртгэж байх хооронд мэдээлэлгүй иргэд тэнд үлдсэн байна. Нэгэнт бүртгэлд хамрагдаагүй иргэдийг төлбөрөө хариуцаад эх орондоо ир гэдэг шаардлага тавихаар боломжгүй гэх хариу өгдөг. Зарим нь визгүй, хугацаа нь хэтэрсэн хүмүүсийн төлбөрийг чөлөөлөөд, Замын-Үүдэд авчрахаар тусгаарлагдах ёстой 14 хоногийн хугацаанд идэх хоол ундны зардлаа ч  гаргах чадваргүй хүмүүс байна. Нөгөө талдаа ч гэсэн БНХАУ, монгол гэж ялгалгүй л нэгэнт хөл хорио тогтоосон учраас иргэдийгээ авчрахад үнэхээр амаргүй байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.

CGTN мэдээ8 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн