CGTN мэдээ
Науругийн Аарон хотод ХТРТ-ийн мэдээний алба байгуулагдав
Орон нутгийн цагаар 15-ны өдөр, Хятадын төв радио телевизийн Ази Номхон далайн станцын Аалон хот дахь мэдээний алба Бүгд Найрамдах Науру Улсын засгийн газрын байрлах Аалон хотод байгуулагдаж, албан ёсоор ашиглалтад оров. Энэ нь ХТРТ-ийн гадаад дахь 192 дахь мэдээний алба юм.
Мөн өдөр ХТРТ-ийн сурвалжлагч Ли Линфэн Аалон хотоос “Науру улс Тайваниас дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдэв” гэсэн эхний мэдээллээ цацав.