Дэлхий

Москва Сирийн цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдахаа амлав

Нийтэлсэн

Москва алан хядагчидтай үргэлжлүүлэн тэмцэж, Идлибт энх тайван тогтоохоор Сирийн цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдахаа амлалаа. Харин Вашингтоны зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцсээр байна.

Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёрдугаар сарын 17-нд “ОХУ-ын зэвсэгт хүчин, зөвлөхүүд Сирийн Бүгд Найрамдах Арабын хүчинтэй хамт алан хядагчдын эсрэг тулалдах болно” хэмээн  мэдэгджээ.

Энэхүү шийдвэрийн өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихдаа Идлиб дэх хүчирхийллийг эсэргүүцэж буй болон ОХУ Ассадын засгийн газарт туслахаа болино гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Идлиб дэх байдал эрчимтэй хурцдаж байгаа билээ. Жишээ нь, хоёрдугаар сарын 3-нд Туркийн зэвсэгт харуулууд их бууны суманд өртөж, таван хүн нас барсан билээ. Тухайн үед Сирийн арми тус бүсэд алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулж байсан аж.

Эрдоган болон Путин нар өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдлын талаар утсаар хэлэлцсэн бөгөөд хоёр ерөнхийлөгч хоёулаа Сочигийн хэлэлцээрийн дагуу Идлиб дэх хурцадмал байдлыг намжаах ёстой гэдэгт санал нийлжээ.

Exit mobile version