Нийгэм
Ханбогд суманд осолд орсон тээврийн жолоочийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна
Нийтэлсэн
10 сар өмнөНийтлэлч
АдминУОК-оос мэдээлснээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд осолд орсон тээврийн жолоочийг нисдэг тэргээр Улаанбаатарт авч ирэхээр болжээ. Жолоочийн биеийн байдал хүнд байгааг ар гэрийнхэн нь хэлсэн байна.
ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас өнөөдөр 08:30 цагт нисдэг тэрэг хөөрөх юм байна. Хоёр талын нислэгийн нийт хугацаа долоон цаг гаруй үргэлжлэх аж.
Яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх үүрэгтэй ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулжээ.
Өнгөрсөн хугацаанд тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн байна.