CGTN мэдээ
Сара Лендид хариу захидал илгээв
Хятад улсын дарга Ши Жиньпин 1-р сарын 4-нд Америкийн Айова мужаас Сара Лэндиний ирүүлсэн захидалд хариу илгээжээ.
Ши Жиньпин захидалдаа, Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш, хоёр орны харилцаа хүнд хэцүү цаг үеийг даван туулж, хамтын ажиллагааны үр шимийг хүртэж, хоёр оронд төдийгүй дэлхий дахинд ашиг тусаа өгсөн билээ. Хоёр орны харилцааны амжилт бол юуны түрүүнд ард түмний хамтын хүчин чармайлт юм. Харилцааг урагш хөгжүүлэхэд ард түмэндээ илүү найдах шаардлагатай. Хоёр орны харилцааны ирээдүй бол залуус юм. Хятад, Америк бол дэлхийн хамгийн том хөгжиж буй, хөгжингүй орнууд. Энэ гаригийн ирээдүй, хувь тавилан Хятад Америкийн харилцаа тогтвортой байж, сайжрах шаардлагатайг харуулж байна. Хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, ард түмэнд ашиг тус өгч, олон улсын хамтын нийгэмлэгт Хятад улс туслах хүсэлтэй. Өнийн амар амгалан, аюулгүй, цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, үзэсгэлэнт дэлхий ертөнцийг хамтдаа байгуулах чин зорилготой гэж бичжээ.
Америкийн Айова мужаас Сара Ленди Ши Жиньпин даргад захидал илгээсэн юм. Америкийн найрсаг бүлгүүдийн хамтран зохион байгуулсан хүлээн авах цайллагад Ши Жиньпин даргын хэлсэн үг Сара Лендинд их урам зориг хайрлажээ. Ялангуяа ойрын 5 жилд 50 мянган америк залуусыг Хятадад суралцахыг урьсанд талархаж буйгаа бичжээ. Маскатин ахлах дунд сургууль энэ төлөвлөгөөнд нэгдэнэ гэдэгт найдаж байна. Америк, Хятад хоёр том гүрнүүдийн хувьд цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, мансууруулах бодис, бүс нутгийн мөргөлдөөн зэрэг асуудлыг хамтдаа шийдэж, хүн төрөлхтний нийгэмд тус дөхөм үзүүлэх ёстой гэж Сара Ленди захидалдаа өгүүлсэн юм.