CGTN мэдээ
Хятадад 30 сая машин үйлдвэрлэж, 30 сая машин борлуулав
Бүр нарийвчилж бутархай тоогоор яривал, өнгөрсөн онд 30 сая 161 мянган машин үйлдвэрлэжээ. Энэ тоо өмнөх оноос 11.6 хувиар өссөн дүн болж байна. Мөн өнгөрсөн жилд ийм олон машин үйлдвэрлэхийн зэрэгцээ 30 сая 94 мянган машин борлуулсан байна. Энэ гүйцэтгэл нь өмнөх оноос 12 хувиар өссөн дүн юм.
Дотоодод ийм тоо гарч байхтай зэрэгцэн өнгөрсөн онд 4.91 сая автомашин экспортолсон нь Хятад цаашдаа дэлхийн хамгийн том экспортлогч болох хэтийн төлвийг харуулж, экспорт өмнөх оноос 58 хувиар өсчээ. Хятад 2022 онд дэлхийн хоёр дахь том автомашин экспортлогч болсон гэж өнөөдөр, 11-ны өдөр Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос нийтэлсэн тоо баримтад дурджээ.