CGTN мэдээ
Хятад улсыг сонгох нь боломжийг сонгосон гэсэн үг юм
“Хятадын эдийн засаг 5 орчим хувийн өсөлттэй байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн хамгийн чухал хөдөлгүүр хэвээр байна, энэ бол мэдээж том ашиг юм” хэмээн Их Британийн эрдэмтэн Мартин Жак саяхан “Олон улсын шүүмжлэлийн тойм” сэтгүүлд ярьжээ. Хятадын албаны талаас 17-ны өдөр нийтэлсэн 2023 оны үндэсний эдийн засгийн тоо баримт олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтийг баталж байна.
Урьдчилсан тооцоогоор, өнгөрсөн онд Хятадын ДНБ 126 тэрбум 58.2 сая юань болж, тогтмол үнээр тооцовол, өмнөх оныхоос 5.2 хувиар өсч, өсөлтийн хурд нь 2022 оныхоос 2.2 нэгжээр илүү байв. Эдийн засгийн цар хүрээ улирал тутамд тэлж, нэг хүнд ногдох ДНБ-ий дундаж хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.4%-иар өсөв, хөдөлмөр эрхлэлтийн байдал ерөнхийдөө сайжирч, хот суурины судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн түвшин өмнөх оноос 0.4 нэгжээр буурав, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 3.0%-иар өсөв, аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, импорт, экспорт зэрэг ихэнх биет тоо хэмжээний үзүүлэлт 2019 оны түвшнээс илт давсан байна… Хятадын эдийн засаг бэхжин сэргэх хандлагаа хэвээр хадгалж байгааг цуврал тоо баримт харуулж байна.
Аливаа зүйлийг даван туулах хүртэл ямар хэцүү байдгийг хүмүүс мэдэхгүй. Хятадын эдийн засгийн амжилтыг ажиглахдаа бид босоо төдийгүй хэвтээ байдлаар харьцуулах хэрэгтэй. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг удааширч, олон улсын байдал ээдрээтэй мөртөө хувьсан өөрчлөгдөж, геополитикийн зөрчилдөөн байнга гарсан байна. Олон улсын валютын сан 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.0% байна хэмээн таамаглаж, Европын комисс 2023 онд Евро бүсийн өсөлтийн хурдыг 0.6% болгон бууруулжээ. Үүний эсрэгээр, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд хамгийн өндөрт орсон байна. Харьцуулж болохуйц үнээр тооцвол, Хятадын эдийн засгийн өсөлт нь дунд хэмжээний улсын эдийн засгийн жилийн гарцтай тэнцэж байгаа нь үнэхээр дэлхийд ховор юм.
Бид дахин хэрэглээг харцгаая. Одоогийн дэлхийн нийт эрэлт хэрэгцээ хангалтгүй байж, зах зээл нь хамгийн хомс нөөц болсон байна. Инфляци, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний бодлогын нөлөөгөөр, олон орны амьжиргааны болон зээлийн өртөг нэмэгдэж, хэрэглээнд нөлөөлсөөр байна. Их Британийн Үндэсний статистикийн газраас явуулсан судалгаагаар, 2023 оны Зул сарын баяраар судалгаанд оролцогчдын 46% нь Зул сарын баярын хоол хүнс, бэлэгт зарцуулах зардлаа бууруулна гэж хариулжээ. Харин өнгөрсөн онд Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ түүхэн дээд амжилт тогтоож, эцсийн хэрэглээний зардал нь нийт өсөлтийг 4.3 нэгжээр нэмэгдүүлж, гол хөдөлгүүр болох үүргээ гүйцэд бадруулсан байна. Дэлхийн хамгийн ирээдүйтэй зах зээл болохын хувьд, Хятадын хэрэглээний эрч хүч түргэсгэж байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад ашигтай юм.
Мөн импорт, экспортын гүйцэтгэл сайн байгаа. Одоогийн байдлаар, дэлхийн эрэлт хэрэгцээ удаашралтай байгаа бөгөөд зарим оронд худалдааг ивээх үзэл улам бүр нэмэгдсээр байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын тайланд, 2023 онд дэлхийн барааны худалдаа 7.5 хувиар буурна гэж таамаглаж байна. Харин Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспорт ерөнхийдөө тэнцвэртэй тогтвортой байж, Хятад улс долоон жил дараалан дэлхийн бараа худалдааны хамгийн том орон хэвээр байх төлөвтэй байна. Супер том зах зээл, хүчирхэг үйлдвэрлэлийн хүчин чадал, худалдааны бүтцийг тасралтгүй оновчтой болгож байгаа зэрэг… “Хятадын эдгээр давуу тал” нь олон улсын худалдааг идэвхжүүлээд зогсохгүй дэлхийн хүчин зүйлийн хуваарилалтыг оновчтой болгож, аж үйлдвэр хийгээд нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалж байна.
Хамгийн гол нь Хятад улс зөвхөн “дэлхийн үйлдвэр” биш, нэн ч дэлхийн инновацийн өндөрлөг газар болжээ. 2023 онд өндөр технологийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын өсөлт нь бүх үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтаас илүү хурдан өсөх үү, эсвэл сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмжийн хүчин чадал нь дулааны эрчим хүчнээс давах уу, эдгээр нь цөм Хятадын өндөр чанартай хөгжил тасралтгүй урагшилж байгааг харуулж байна.