Эдийн засаг

НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

Нийтэлсэн

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу нэгдүгээр сарын 24-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2023 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас зөвлөлөө.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27%, Баянхонгор аймаг +20%, Хэнтий аймаг +19%, Сонгинохайрхан дүүрэг +15% өсөлттэй байжээ.

Өнгөрсөн сард 41,348 хүн азтан болсон байна.

Exit mobile version