Бидэнтэй нэгд

Улс төр

Төрийн байгуулалтын байнгын хороо 23 хууль, УИХ-ын 22 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ

Нийтэлсэн

Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Н.Энхболд өчигдөр /2024.01.23/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Үндсэн хуулийн шинэтгэлийн асуудал; төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал; засаг захиргааны шинэтгэл, төвлөрлийг сааруулах бодлого; Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, хот, тосгоны Зөвлөл, Захирагчийн сонгууль; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс, хот, тосгоны эрх зүйн үндэс; төрийн алба; төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал; ард нийтийн санал асуулга; төр, сүм хийдийн харилцаа; хэвлэл мэдээллийн хараат бус байдал; төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах; гишүүний бүрэн эрхийн асуудал; гишүүний бүрэн эрхийн баталгаа; чуулганы хуралдааны дэгийн асуудал; бүсчилсэн хөгжлийн бодлого багтдаг гэдгийг онцолсон.

Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2023 намрын ээлжит чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж, нийт 55 асуудлын хүрээнд 27 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 17 төсөл, 3 нэр дэвшигчийн сонсголын тайлан, Байнгын хорооны тогтоолын 8 төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 3 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 3 танилцуулга, бусад асуудлаар 16 санал, дүгнэлт, ажлын хэсгийн танилцуулга 1-ийг  бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 69 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 5 саналын томьёололыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 23 хууль, Улсын Их Хурлын 22 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 8 тогтоолыг баталж, холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр 1 үүрэг даалгавар өгч, 1 хэлэлцүүлэг, нэр дэвшигчийн 3 сонсгол, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 2 ажлыг зохион байгуулжээ.

Энэхүү мэдээллийн дараа Байнгын хорооны дарга Н.Энхболд батлагдсан хууль, тогтоолын талаар товч танилцуулсан.

Тэрбээр, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан гарсан бусад хуулиуд, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцүүлэн батлуулсан. Мөн  УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2024 оны ээлжит сонгуультай холбогдуулаад хийсэн том ажлын нэг бол Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Эдгээр нь зөвхөн Байнгын хорооны хэмжээнд яригддаг асуудал биш, улс төрийн намуудтай, СЕХ-той холбогдох бүх байгууллагуудыг оролцуулж шийддэг асуудал бөгөөд эдгээр асуудлуудыг шийдэхэд Байнгын хороо нэлээд их цаг, хүч хөдөлмөр зарсан хэмээн тодотгосон.

Түүнчлэн Байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд багтдаг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг нь томилох, чөлөөлөх асуудлууд, 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүх Байнгын хороод, улс төрийн намуудын УИХ дахь бүлэгтэй зөвшилцөн саналуудыг нь авч нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан хэмээлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиуд, тогтоолын төслүүд, Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөөс гадна иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний талаарх хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

Байнгын хорооны дарга Н.Энхболд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй  холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ёстой. УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан  Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагууд бий. Төрийн ордны тухай хуулийн төслийг хэлэлцэж батлуулах ёстой. Төвлөрлийг бууруулах, нийслэлтэй холбоотой асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бий. Үүнтэй холбогдуулан хаврын чуулганаар нийслэл хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг Эдийн засгийн байнгын хороотой хамтраад хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа гэлээ.

Мэдээллийн дараа Байнгын хорооны дарга Н.Энхболд, хэвлэлийн бага хуралд оролцсон СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа