Нийгэм

ЦЕГ: Осол гаргасан хоёр жолоочийг 48 цаг саатуулна

Нийтэлсэн

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн үед газ тээвэрлэн явсан тээврийн хэрэгсэл шатаж дэлбэрсэн. Тус хэрэгт холбогдуулан сэжигтэн Р, М нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 болон 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр 48 цагийн хугацаатай түр баривчилсан гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Exit mobile version