Нийгэм

Д.Сайнсайхан: Луу жилд хар нохойн ам өөрчлөгдөж зүүн урд зүгт шилжиж байна

Нийтэлсэн

Билгийн тооллын 17 дугаар жарны “Хилэнт-Эх” хэмээх модон луу жил удахгүй гарч, монголчууд уламжлалт Цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байна.

Монголчууд Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргаснаар тухайн жилийнхээ барцад саадыг арилгалаа хэмээн үздэг учраас зүг мөрийн зурхайг чухалчилдаг.

Ийнхүү зүг мөр гаргахдаа цог хийморийн  зүг рүүгээ гарч, буян хишгийн зүгээс ирдэг. Хэрэв цог хийморийн зүгт хар нохойн ам тохиох аваас хийморийн зүг рүүгээ бус, эмийн зүг тийш гарч буян хишгийн зүгээс ирдэг учиртай. Хар нохойн ам нь хэдэн жилийн давтамжтай өөрчлөгддөг ажээ. Жишээ нь, өнгөрч буй туулай жилд хар нохойн ам зүүн зүгт байрлаж байсан бол гарч буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилд зүүн урд зүгт байрлаж байгаа юм.

Хар нохойн ам хэмээх ойлголтын тухай Бусдад туслахуй анагаах ухааны Манба дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас тодруулахад “Монголчууд аливаа бэлгэшээлтэй сайн үйлийг хийхэд зүгийг их чухалчилдаг. Үүнд: бэр авч гарах, оршуулгын зан үйл, хол аян замд гарах, зэрэг үйлүүдэд жил, сар, өдрийн хар нохойн амыг нарийвчлан үзэж тэр зүгийг цээрлэдэг уламжлалтай.

Цагаан сарын шинийн нэгний өглөө ирж буй жилийнхээ сайн сайхан байхыг бэлгэдэж зүг мөрөө гаргахдаа жилийнхээ хар нохойн амыг чухалчлан анхаарч хардаг.

Хар нохойн ам нь жил болгон тогтмол нэг зүгт байдаггүй бөгөөд үүнийг мэдлэг дутмаг хүмүүс эндүүрэх тал сүүлийн үед маш их ажиглагдаж байгаа учраас тухайн жил ямар жил урган гарч байгаагаас хамаарч “Огторгуйн хар нохойн ам” дараах байдлаар зүг чиг нь өөрчлөгдөг.

Тухайлбал,

  • Бар, туулай жил гарвал – зүүн зүгт
  • Луу жил гарвал – зүүн урд зүгт
  • Могой, морь жил гарвал – урд зүгт
  • Хонь жил гарвал – баруун урд зүгт
  • Бич, тахиа жил гарвал – баруун зүгт
  • Нохой жил гарвал – баруун хойд зүгт
  • Хулгана, гахай жил гарвал – хойд зүгт
  • Үхэр жил гарвал – зүүн хойд зүгт байрлана.

Энэ жилийн тухайд буюу “Хилэнт эх” хэмээх модон луу жилд өмнөх хоёр жилийн зүүн зүг байсан хар нохойн ам өөрчлөгдөж зүүн урд зүгт шилжиж байна. Тиймээс луу жилд гал суудалд суусан хүмүүс зүүн урд зүгт зүгээ гаргахгүй, эмийн зүг буюу хойд зүгтээ зүг чигээ гаргаарай” гэлээ.

 

“МАНБА ДАЦАН ХИЙД”-ИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАНЫ ХАР НОХОЙН АМЫГ ТООЦОН ГАРГАСАН “ХИЛЭНТ ЭХ” ХЭМЭЭХ МОДОН ЛУУ ЖИЛИЙН ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРЛАГА, СУУДЛЫН ЗАСАЛ

Суудал

Гарах зүг, унших тарни, дом

Хүйс

Төрсөн он

Гал

“Хар нохойн ам энэ жил зүүн урд зүг буюу цог хийморийн зүгт байгаа учир” хойд зүг буюу эмийн зүгт гарч “Ум базар дагийни базар еэ мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүг рүү чиглэж гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтраан хаяж нар зөв тойрч буян хишгийн зүг урд зүгээс ирнэ.

Анхаарах зүйлс: Албин, шуламс, хаан ад хорлох гэм байх тул бэр авах хийгээд бэр авах, хүүр тоосго шатаах газарт бүү оч. Эсгий эд, улаан өнгийн эд, зээрд зүс өнгийн унаа морь авах, сохор болон бэлэвсний идээг тэвч. Ногоо шарлах үед тотгор байх тул Зүгдорнамжал, Дорнамжом, Цэнд, Саа юм айлтга.

Эр

1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024

Эм

1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Шороо

Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум бадма дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо цацаж буян хишгийн зүг баруун урд зүгээс ирнэ.

Анхаарах зүйлс: Лус , савдаг, үхээр хорлох гэм байх тул байшин барих, газар ухах, мод таслах, чулуу ховхлох зэргийг тэвч. Их эрдэнийн эд, шар өнгийн сав, эд, хөгшин хонь, үхэр авахыг тэвч. Булгийн ус, чоно идсэн малын махнаас цээрлэ. Хаврын гурван сард тотгор гарах тул Додигалсан, Догсүн айлтга.

Эр

1919, 1927, 1935, 1943, 19511959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 20152023

Эм

1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Төмөр

Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум раднаа дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч, жижиг гал гарган хаяж буян хишгийн зүг баруун зүгээс ирнэ.

Анхаарах зүйлс: Хэл ам, чөтгөр шулам хорлох тул хэрүүл тэмцэл хийх болон хаданд авирахыг тэвч. Төмөр эд, ямаа, илжиг авахыг тэвч. Гөрөөсний мах цээрлэ. Ус хөлдөх цагт тотгор байх тул Гонзэг, хэл амны ном уншуул.

Эр

1918, 1926, 1934, 1942, 1950, 19581966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 20142022

Эм

Огторгуй

Зүүн хойно буй цог хийморийн зүгт гарч “Ум пагма хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаж, баруун хойд зүг буй буян хишгийн зүгээс ирнэ.

 

Анхаарах зүйлс: Сангасын зэтгэр, тийрэнгийн хорлолтой. Гэр байшингийн дээвэр хийх, гөрөөс агнахыг тэвч. Араатны арьс, цагаан өнгийн  унаа морь, цагаан нохой бүү ав. Тахиа болон доголон малын мах бүү ид. Газар ногоорох үед тотгор байх тул Алтангэрэл, Цагаан шүхэрт уншуул. Чойжоо дүгжүү айлтга.

Эр

1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Эм

1919, 19271935194319511959,19671975198319911999200720152023

Ус

Зүүн зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум гарма дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж, баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

 

Анхаарах зүйлс: Лусын хорлолтой хар өнгийн эд буюу гутал, усны хашлага хаалт барихыг тэвч. Бэр авах хийгээд загасны мах, усанд үхсэний мах идэхийг цээрлэ. Зуны адаг хонь сард тотгор байх тул Дамчойбадгар, Лүмбэнгарав айлтга.

Эр

1924, 193219401948195619641972198019881996200420122020

Эм

1920, 1928193619441952196019681976198419922000200820162024

Уул

Баруун хойд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум будда дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд шороо, чулуу хаяад зүүн хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

 

Анхаарах зүйлс: Газар, лусын хорлолтой. Тахилын болон хуврагын эд бүү ав. Шороо, чулууны үйл цээрлэ. Өвлийн эхэн гахай сард тотгор байх тул Лхамын ганшиг айлтгаж  усан балин өргүүл.

Эр

1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Эм

1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 19932001, 2009, 2017

Мод

Хойд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум базар дагийни хум мама бизаяа суухай” тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод хугалж хаяад зүүн зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

 

Анхаарах зүйлс: 15 их адын хорлолтой. Модны үйлийг цээрлэ. Мод, төмөр эд бүү ав. Жимсний ам овойх үед тотгор байх тул Сундуй, Жадамба нас тоолон уншуул.

Эр

1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 19942002, 2010, 2018

 

Эм

Хий

Урд зүгт буй цог хийморийн зүгт гарч Ум

базар пад ма мама бизаяа суухай” тарнийг 7-21 уншиж, баруун хойд зүгт цаас салхинд хийсгээд зүүн урд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

 

Анхаарах зүйлс: Согтуугийн хийгээд эм адын хорлох гэм байх тул андгайлах, бүжиглэх, хөгжимдөхийг цээрлэ. Чимэг, хөгжмийн зэмсэг бүү ав. Намрын тэргүүн бич сард тотгор байх тул Жадамба уншуул.

Эр

1921, 192919371945195319611969197719851993200120092017

Эм

1923, 193119391947195519631971197919871995200320112019

 

Exit mobile version