Боловсрол
Германд манай улсын 220 орчим залуу мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байна
2022 оны байдлаар 769 монгол оюутан Германд суралцаж байна. Оюутнууд ихэвчлэн өөрийн зардлаар суралцдаг. Түүнчлэн 220 орчим залуус мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан 2023 оноос эхлэн Дрезден хотноо суралцаж байна.
Германы улс төрийн сангуудын шугамаар тэтгэлэгт хамрагдан суралцдаг оюутан цөөнгүй байдаг. Хоёр улсын Засгийн газрын санаачилгаар Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT) 2014 онд байгуулагдсан. Тус сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 421 оюутан суралцаж байна.
2018-2023 онуудад төгссөн нийт 155 төгсөгчид 100% ажлын байраар хангагдсан. Нийт оюутны 40 хувь нь тэтгэлэгтэй суралцаж байна. Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг, Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилттэй сургалтын төлбөрөөс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх GMIT сургуулийн нэрэмжит тэтгэлэг, мөн компанийн нэрэмжит тэтгэлгүүд бий.
Эх сурвалж: ГХЯ