CRI Монгол радио

“Ард түмний гала тоглолт” дэлхийн үзэгчидтэй луу жилээ угтана

Нийтэлсэн

Өнөөдөр хоёрдугаар сарын 9. Билгийн тооллын Хятадын цагаан сарын битүүн. Бээжингийн үдэш 20 цагт Хятадын төв радио телевизээс бэлтгэсэн Хаврын баярын гала тоглолт хуваарийн дагуу дэлхийн үзэгчидтэй золголоо. 40 гаруй жил үзэгчдийн хүртээл болж буй Хаврын баярын гала тоглолтыг Хятад хүмүүс тэсэн ядан хүлээдэг. Хаврын баяраа угтахдаа Хятадуудын заавал үздэг телевизийн хөтөлбөр болсон юм. Мөн энэ жилээс Хятадын хаврын баярыг НҮБ-ын баяр болгон тэмдэглэж, “Хаврын баярын гала тоглолт”-нд дэлхий нийтээр ач холбогдол өгч байна. Шинэ жилийн босгон дээр Хаврын баярын гала тоглолт дэлхийн үзэгчидтэй луу жилээ угтлаа.

Хятадын үндэсний телевиз CCTV 1983 оноос хойш хаврын баярыг угтан, битүүний орой урлаг соёл, уран сайхны телевизийн нэвтрүүлэг хүргэсэн ирсэн юм. Түүнийгээ Хятадын ард түмэн “Хаврын баярын гала тоглолт” гэж нэрлэдэг. Хятад хүмүүс хаврын баярын гала тоглолтоо үзэж, банш хийж, хос уянга наадаг уламжлалт тогтжээ. Ардын уламжлал шиг өргөн дэлгэр энэ тоглолт агуулга өргөн, хэлбэр сонирхолтй, технологийн шийдлийг цаг ямагт ашигласан Хятадын телевизийн дээд түвшний контент болсон юм.

Энэ жилийн гала тоглолтын тайз нь “ард түмний хаврын баярын гала тоглолт” гэсэн үзэл санааг илэрхийлж, Хятадын бүх салбарын жирийн иргэдэд “Хаврын баярын гала тоглолт”-д орж, гол дүр байх боломж олгож байна. Нээлтийн оршилд “Бидний хаврын баяр”” богино хэмжээний бичлэгт гоймонгийн мастер, гавьяаны амралтаа эдэлж буй техникч, цагдаа, тамирчид зэрэг хүмүүс өөрсдийн ажил төрлөө танилцуулж, аз жаргалтай ирээдүйн зөгнөлөө хуваалцав. Мөн Хятадын “5.1” сарын хөдөлмөрийн одонт, Шэньжөү 17 хөлгийн нисэгч, шинжлэх ухааны ажилтнууд, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалагчдын 50 төлөөлөгч “Хүүхэлдэй үзэж бид өссөн” хэмээх хүүхэлдэйн киноны дууг хамтдаа дуулав. Тоглолтууд нь шинэ эриний эрч хүч, уур амьсгалаар бялхаж, Хятадын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх уйгагүй зүтгэлийг харуулсан байна.

Энэ жил улс даяар баярлах цэнгүүн болж байна. Ляонин мужийн Мүгдэн, Хүбэй мужийн Чанша, Шааньши мужийн Ши-Ань, ШУӨЗО-ны Кашгар гэсэн дөрвөн хотод салбар тоглолт бэлдэж, Бээжин хот дахь тоглолтын талбайн тоглолтыг хослуулж, ардын баялаг соёлыг харуулсан луу жилийн “Хаврын баярын гала”-г зохион байгууллаа.

Энэ жилийн тоглолт ч мөн дэлхий нийтийн цэнгүүн болж байна. Дэлнийн интернет ашиглагчид хамтдаа луун бүжиг хийж, луу жилийг хамтдаа угтаж байна. Өнөө орой зургаан тивийн 49 улс, 90 хотын 3000 гаруй том дэлгэцээр хаврын баярын гала тоглолтыг үзүүлэх бөгөөд дэлхий дахинтай Хятадын хаврын баярын өвөрмөц онцлог, Хятадын соёлыг хуваалцах болно.

Exit mobile version