Энтертайнмент
Англид бах мэлхийн үржлийн үе эхэлсэн тул зургаан долоо хоног зам хаана
Английн Bath хотын Charlcombe бүсийн замыг зургаан долоон хоногийн турш буюу ирэх сарын 25-ыг хүртэл хаахаар болжээ. Учир нь тус бүс нутгийн бах мэлхийн үржлийн үе эхэлж байгаа бөгөөд Charlcombe бүсийн замыг хөндлөн гулд туулж үржилд ордог байна.
Бах шөнийн амьдралтай бөгөөд өдрийн цагийг нүхэндээ унтаж өнгөрөөнө. Charlcombe-ын сайн дурын ажилтнууд шөнийн цагаар эргүүл хийн, бах мэлхийнүүдийг зорьсон газарт нь аюулгүй хүрэхэд туслах аж.
Жил бүр их хэмжээний бах зам дээр үхдэг гэсэн тооцоо байдаг учраас 2003 оноос хойш зам хаах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Эх сурвалж: BBC