Дэлхий
Украины тал амиа алдсан цэргүүдийнхээ цогцосыг авахгүй байна гэв
ОХУ-ын талд олзлогдсон украин цэрэг Андрей Лазаркевич Киевийн тал амиа алдсан цэргүүдийг сураггүй алга болсон цэргүүдийн тоонд оруулж байгаа тухай ярьжээ.
Украины тал амиа алдсан цэргүүдийн цогцосыг авахгүйн тулд дээрх үйлдлийг гаргаж байна гэж олзны цэрэг хэлсэн байна. Байлдагчийн ярьснаар нөхцөл байдал хүндэрч байгаа тул Украины цэргүүд дайтахыг хүсэхгүй, өөрсдөө бууж өгөхийг илүүд үзэх болжээ.
Оросын талаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины 33 нисгэгчгүй онгоц сөнөж, энэ сарын 5-11-ний хооронд Херсоны чиглэлд 500 цэргээ алдсан байна.