Эдийн засаг
“Салхит”-аас 2.5 их наяд төгрөгийн орлого олох тооцоолол гарчээ
Иргэний тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулах “Эрдэнэс” бондыг дотоодын зах зээл дээр гаргах бэлтгэл ажил дуусчээ.
Энэхүү бондоор босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний 6 хүрэлх сая төгрөгийн зээлийг тэглэж, 192 мянган ахмад настанд нэг сая төгрөгийн эрхийн бичиг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмадад зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх эрхийн бичиг олгохоор “Эрдэнэс Монгол” ХХК шуурхайлан ажиллаж байгаа аж.
Нэг тонн алт, 800 тонн мөнгөний нөөцтэй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох эдийн засгийн тооцоолол гарчээ.