Бидэнтэй нэгд

Нийгэм

Европ уламжлалт хэвлэлдээ л итгэдэг

Нийтэлсэн

Дэлхий нийт сошиал медиаг нэвтрүүлсэн ч Европын улс орнуудад  мэргэжлийн редакцийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, тодруулбал уламжлалт хэвлэлдээ итгэх итгэл өндөр үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ нь цахим ертөнцийг огт тоодоггүй гэсэн үг бас биш. Тэд сошиалыг өөр зорилгоор ашигладаг. Тухайлбал, мэдээлэл авах гол хэрэгсэл болгодоггүй. Хүн амын 36-37 хувь нь цахимаас мэдээлэл хардаг ч, төрийн мэдлийн 1-2 телевиз, өдөр тутмын сонины мэдээлэлд ач холбогдол өгдөг аж.

Жишээлбэл, Дани улс 5.5 сая хүн амтай. Тэнд өдөр тутмын 5-7 сонин бий. Хүмүүс уламжлалт мэдээллийн хэрэгсэлд илүү ач холбогдол өгдөг, судалгаагаар тэр нь телевиз, сонин гэж гарчээ.Тус улсад өдөрт 100 мянга гаруй сонин борлуулагддаг. Сонины нэг дугаар нь таван доллараар худалдаалагддаг. Гэхдээ сониныг ширхэгээр худалдаж авах нь харьцангуй цөөн гэнэ. Зөвхөн сар, улирлаар нь захиалсан захиалагчдад сонин нь хүрдэг. Бусад хүмүүсийн тухайд дөрвөн хувь нь л сониноос мэдээлэл авдаг байна.

Гэсэн атал тухайн өдөр тутмын сонинуудын пэйж хуудаснуудаас 20 мянган хүн мэдээлэл авдаг аж. Учир нь сонин нь үнэтэй, пэйж хуудсуудаас мэдээлэл авахад үнэгүй. Данид хүн амын 67 хувь нь уламжлалт хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бэлтгэсэн мэдээлэлд итгэж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь ч мэдээнийхээ чанар, хариуцлагатай байдалд анхаардаг.

Монголд 13-аас дээш насны таван сая шахам ухаалаг утас хэрэглэгч бүртгэгджээ. Нэг хүн хоёр утастай байдаг тул энэ тоо хүн амын тооноос илүү байгаа юм. Дээр нь монголчуудын 61  хувь нь сошиалаас мэдээлэл авдаг. Тэр нь баталгаагүй, ямар ч эх сурвалжгүй. Тэгэхээр олон хүн тэрийг уншиж, уурлаж, бухимдаж, тархиныхаа эд эсийг үхүүлж байдаг гэсэн үг юм.

CGTN мэдээ23 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ