Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Д.Дашдондов: “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дууг бүтээхэд миний нэмэр орсон гэж бодоход сайхан санагддаг

Нийтэлсэн

МУСГЗ, зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой ярилцлаа. Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт төрж улсад 40 шахам жил хөдөлмөрлөхдөө яруу найргийн 16, афоризмын болон өгүүллэгийн тус бүр нэг номоо хэвлүүлж, есөн жүжиг нь тайзнаа тавигджээ. Түүний зохиосон шүлгээр 200 гаруй дуу бүтээж, МҮОНРадиогийн алтан санд 43 дуу, “Хаалган цаана” радио жүжиг нь орсон юм. “Чи зүг”, “Сарны гүмүда” номоороо 2004 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн. Улсын номын эрдэнэсийн санд хадгалах 2006 оны шилдэг бүтээлээр “Навчсын дуулал” ном нь орж, хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын дөрөвдүгээр уралдааны шилдэг бүтээлээр “Бөлбөөхийн аялал” ном нь шалгарч байв.

Оны шилдэг бүтээлийн “Алтан өд 2019” шагналыг яруу найргийн төрөлд эрхин сонетуудаар дагнасан “Зохист гүн” ном нь хүртэж, “Бөртэ хатан” хөгжимт драм нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооны “Шилдэг бүтээл” өргөмжлөл, “Тэнгэрийн гэрээс” фольк дуурь (МУУГЗ Б.Цэрэндондовын хөгжим) нь орон нутгийн мэргэжлийн Дуу бүжгийн чуулгуудын дунд зохион байгуулсан “Сонгодог бүтээл-2012” улсын уралдааны Гран при шагнал, “Гүг гүү” (Ундрахын Мөнхжаргалын хөгжим) дуу нь хүүхдийн дууны “Алтан зул-2016” улсын уралдааны тэргүүн байрын шагналыг бага насны ангилалд хүртсэн юм. Уран бүтээлийн ундарга ихтэй ч Эрдэнэт хотод бүтээлээ туурвин эгэл даруу суух түүнийг энэ удаагийн “Өглөөний зочин”-оор урьж, алдарт “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дууг бүтээсэн түүх болон бусад бүтээлийнх нь талаар ярилцлаа.


-Таны олон сайхан уран бүтээлийг үзэгч, сонсогчид мэднэ. Та хэзээнээс дууны уран бүтээл хийж эхэлсэн юм бэ?

-1976 оны намар юм аа. Миний “Шоолно шүү” шүлэгт Баярын Пэрэнлэй ая хийсэн. Тэр миний анхны дуу юм. Тухайн үед бид хоёул Эрдэнэтийн нэгдүгээр дунд сургуульд багшилж, хамтарч хэд хэдэн дуу хийсэн. Дараа нь Дашдаваагийн Баттөмөртэй “Ногоон гэрэл” дуу хийлээ. Багш учраас хүүхдийн дуугаар хүүхдийг хүмүүжүүлэх гэсэн сэдэлтэй л явж дээ. Д.Баттөмөр тэгэхэд Эрдэнэт хотын Соёлын ордны хөгжмийн багшаар ажиллаж байсан юм. Олон түмэнд түгсэн анхны дуу гэвэл 1987 онд зохиосон Н.Чулуунхүүгийн ая “Ханийн тэнгэр” дуу минь юм. Дараахнаас нь Гөрөөчийн Нямсүрэнгийн ая “Бурхан ээж”, Бадарчийн Бямбабаярын ая “Эндүүрмээр гэнэ дээ би ээжтэйгээ”, Бадарчийн Магсаржавын ая “Би хөдөөний хүн” гээд хэдэн дуу овоо түгсэн шүү.

-Монгол төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The HU” хамтлагийн дуулсан “Чонон сүлд” дуу дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байгаа нь бахархалтай. Энэ дууны үг тантай бас холбоотой. “Чонон сүлд” дууг бүтээсэн түүх өөрийн эрхгүй сонирхол татаж байна. “Чонон сүлд” дуу “Барс ирвэл барилдъя” гээд л эхлэхэд “Цогт тайж” киног өөрийн эрхгүй санагдуулдаг шүү дээ?

-Тийм ээ. Б.Ренчин гуай тэдгээр үгсийг “Цогт тайж” кинондоо “Гэсэрийн тууж”-аас ишилсэн юм билээ шүү. “Цогт тайж” киноны зохиолд,”…Бичээч нарын өмнө өндөр суудал дээр Цогт тайж сууж Гэсэрийн туужаас байлдахын өмнө түүний баатруудын тангараглан хэлэлцэж буй үгийг хэлж бичүүлж байна…” гэж байдаг. “Гэсэрийн тууж”-ид Цасчихэр баатрын хэлж буй маягаар “Барс ирвэл барилдъя. Заан ирвэл заалдалцъя. Арслан ирвэл алалцъя. Хүн ирвээс хүчдэлцье. Хатгагч хар эрээн могой болон ирвэл хан гарди болон дээгүүр нь довтолъё. Хүрхрэх барс болон ирвэл хөх зэс зогдорт арслан болъё” гэж гардаг юм. “Цогт тайж” кинонд эдгээр үгийг ашиглахдаа “ирвэл” гэдгийг “ирвээс” болгосны дээр “уралдъя” гэх үг нэмж илүү хөгжимлөг болгосон байдаг. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, “The HU” хамтлагийн продюсер Баярмагнайн Дашдондог яг эдгээр үгэнд ая хийсэн юм. Тэндээс л энэ бүхэн холбоотой доо.

-Б.Дашдондог яагаад танд хандах болсон нь сонин санагдлаа. Таны “Уулзах юмсан чамтайгаа” дуутай холбоотой юу?

-Би Т.Баясгалан, Т.Дэлгэрмөрөн хоёрын дуулсан “Уулзах юмсан чамтайгаа” дууны үгэнд минь хэн ая хийснийг мэдэхгүй яваад л байв. 2008 онд бил үү дээ, Т.Баясгалан Эрдэнэт хотод тоглолт хийж ирэхэд нь уулзахдаа л эстрадын нэрт дуучин МУГЖ Б.Дашдондог ая хийж өгснийг мэдсэн юм.

Сонин учрал л даа. 2000 онд хэвлэгдсэн миний “Чи зүг” шүлгийн номын 27 дугаар тал дахь хоёр шүлгийн нэг буюу “Уулзах юмсан чамтайгаа” шүлгийг нэг хүн дуучин Т.Баясгаланд ая хийлгэвэл сайхан үг байна гээд өгсөн юм гэдэг. Тэр хүн Т.Баясгаланд өгөхдөө хоёр шүлгийн дундуур тасалж “Уулзах юмсан чамтайгаа” шүлгийн минь дээр миний нэрийг гараар бичсэнийг Д.Дашдэндэв гэж эндүү уншсан юм билээ. Баясгалан тэр шүлгийг минь Б.Дашдондогт өгч ая хийлгэн Т.Дэлгэрмөрөнтэй хамтран дуулснаар түгсэн л дээ. Түүнээс биш Т.Баясгалан ч, Б.Дашдондог ч тухайн үед намайг танихгүй, хөдөөний нэг муу яруу найрагчийг тоох ч үгүй шүү дээ. Энэ бүхнийг би хожим л олж сонсов шүү. “Уулзах юмсан чамтайгаа” шүлэгт минь дөрвөн хүн ая хийсэн юм шүү дээ. Хамгийн анх Эрдэнэт хотын 10 жилийн ойгоор 1986 онд “CuMo” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Алтангэрэлийн Батсүх ая хийсэн боловч дуулуулна гэж явсаар сүүлдээ хамтлаг нь тарж, мань эр ажилгүй баахан гуларч явахдаа нотоо гээсэн гэдэг. Хожим надад нотоо сэргээн бичиж өгсөн. Надад одоо байгаа л даа. Энэ зуур “Гурван бүдүүн” хамтлагийн Аажимын Мөнгөншагай, бас дуучин Гомбожавын Батбаатар нар миний “Чи зүг” номоос авч ая хийсэн байдаг. Дуу гэдэг өөрийн хувь ерөөлтэй л дээ. МУГЖ Баярмагнайн Дашдондогийн аяар Т.Дэлгэрмөрөн, Т.Баясгалан хоёр дуулж олонд хамгийн сайн түгээсэн юм.

-Б.Дашдондогтой сонин хувь ерөөлөөр холбогджээ. Тэгээд “Чонон сүлд” бүтсэн байх нь ээ?

-Магадгүй л юм. Би “Уулзах юмсан чамтайгаа” дуу бүтсэнээс тээр хойно Б.Дашдондогтой уулзаж танилцсан. Гэхдээ Б.Дашдондог “Уулзах юмсан чамтайгаа” дуу гэхээсээ илүү миний цомнолоор бүтсэн “Бөртэ” хөгжимт драм, “Есүхэй” болон “Ану хатан” фольк (Баатарын Цэрэндондовын хөгжим)  дуурийн тухай дуулианыг сонсоод надад илүү итгэсэн болов уу даа.

Надтай 2017 онд үед утсаар ярьж, “Монголчуудын дэлхий дахинд үзүүлсэн нөлөө, агуу үйлсийн тухай цуврал дуу хиймээр байна. Та түүх нэлээд судалдаг байх, хэдэн сайхан үг бичиж өгөөч” гэсний дагуу би дуу болж мэдэх 10 гаруй шүлэг бичиж илгээлээ. Жилийн дараа байх аа, би Улаанбаатар орохдоо студи дээр нь очиж уулзсан. Гэтэл таны илгээсэн үгнүүдэд ая хийж амжсангүй, харин ийм нэг дуу хийлээ гээд “Юу вэ, юу вэ” гэсэн үгтэй цоглог сайхан дуугаа сонсгоод, бас нэг дуу хийсэн, даан ч хоёрхон бадаг болчихоод байна.Та болж өгвөл яг одоо хэдэн бадаг нэмээд өгөөч гээд дуугаа сонсголоо. Маш сүрлэг аятай юм. Үг нь дайнд уриалаад байгаа ч юм шиг санагдаад би эхэндээ дурамжхан байсан ч “ирвээс” гэх үгийг нь бодоод, гадагш дайръя гэж байгаа биш, дайсагнал ирвэл эх орноо хамгаалъя гэсэн утга юм байна. Харин ч эр зориг хийморь бадраагаад зүгээр юм биш үү гэж зориглож билээ. Тэр дуу нь

Бид арслан ирвээс алалдан уралдъя

Барс ирвээс байлдан уралдъя

Заан ирвээс жанчилдан уралдъя

Хүн ирвээс хүчилдэн уралдъя

гэх мэт үгтэй аж. Тийм болохоор энэ хайрцагт нь тохируулж юу бичмээр юм бэ гэж баахан тулгамдав. Луу ирвээс, чоно ирвээс гэлтэй биш. Тийнхүү бодсоор мөнөөх аяст нь нийцүүлж  гурван бадаг, Эрдэнэтэд харьж ирээд дахин дөрвөн бадаг, бүгд долоон бадаг шинээр бичээд илгээж явуулсан. Тэр долоон бадгаас минь

Аравт болон аянгалан ниргэе

Зуут болон зүрхэнд нь ниргэе

Мянгат болон мөрөлдөн ниргэе

Түмт болон тэнгэрээр ниргэе

Үерлэн ирвээс үхэлдэн үзэлцье

Нөмрөн ирвээс нүдэлдэн уралдъя

Нисэлдэн ирвээс харвалдан уралдъя

Цахилан ирвээс цавчилдан тэмцье… гэх хоёр  бадгийг нь аялгуундаа тохируулан авч, мань эр өөрөө нэг бадаг эвлүүлээд нийтдээ таван  бадаг дуу болгосон байна лээ.

Тэр үед ийм алдартай дуу болно ч гэж бодоогүй,” “The HU” дуулж дэлхийд гарна ч гэж санасангүй.  Гэтэл одоогийн байдлаар 90 сая хүний сонорт хүрч, дэлхий дахинд Монголынхоо алдрыг дуурьсгаж яваад нь бахархдаг.

-Таны үгийг нь бичилцсэн дуу дэлхийн дуу болсон гэдэг сайхан…

-2019 онд л гэхэд “Чонон сүлд” буюу “Wolf totem” дуу маань анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдсэн. Бас Биллбордын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу долоодугаар байрт бичигдсэн байна лээ. Тэр оныхоо хавар “Wolf Totem” дууны таталт 1056 хувиар өсөж, нийт 6000 удаа татагдсан гэж сонссон.   2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар шалгарч АНУ-ын “Алтан  дуун” шагнал хүртсэнд юутай ч миний нэмэр орсон доо гэж бодохоор сайхан л санагддаг юм.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа