Бидэнтэй нэгд

Дэлхий

Украин яагаад аюулгүй байдлын баталгаанд ЯАРЧ БАЙГАА вэ?

Нийтэлсэн

Украин улс НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө АНУ-тай аюулгүй байдлын баталгааны тухай зөвшилцөл байгуулахыг хүсэж байна. Киев ирэх зунаас өмнө зөвшилцлөө байгуулна гэж найдаж байгаа талаар Украины Европ болон евро-атлантын нэгдлийн асуудал хариуцсан шадар сайд Ольга Стефанишина мэдэгджээ. Тэрбээр аюулгүй байдлын баталгаа нь тодорхой хийгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн бөгөөд одоо Киевийн бүх анхаарал Америкийн конгрессын Украинд тусламж хуваарилах шийдвэр дээр төвлөрсөн байгааг хэлсэн байна.

Үүний өмнө АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Дэниел Сайзек “Аюулгүй байдлын баталгааны тухай хэлэлцээр хийх нь Вашингтон болон Киевийн хооронд хэлэлцэж байгаа зүйл юм. Гэхдээ үүний тулд Сенатын зөвшөөрөл хэрэгтэй” гэж мэдэгдсэн билээ.

Одоогоор Украин аюулгүй байдлын баталгааны зөвшилцлийг Их Британи, Герман болон Франц улстай байгуулсан байна. Шинжээч нарын үзэж буйгаар Киев Жо Байдены засаг захиргаа Цагаан ордонд байх үеийг ашиглан Вашингтонтой мөн тийм удаан хугацааны зөвшилцөл байгуулахыг хүсэж байгаа аж. Украин улс ирэх долоодугаар сард Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө АНУ-тай хийх аюулгүй байдлын баталгааг хүсэж байгаа юм. Украины Европ болон евро-атлантын нэгдлийн асуудал хариуцсан шадар сайд Ольга Стефанишина “Үүнийг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө хийх боломжтой гэж би бодож байна. Холбогдох хэлэлцээрүүд Ерөнхийлөгчийн албаны тэргүүний орлогч Игорь Жовквагийн түвшинд хийгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхийлөгч В.Зеленськийн албаны тэргүүн Андрей Ермак АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай байнга холбоотой байгаа. Энэ нь тактикийн талаас харвал хэлэлцээр хийсэн, бүрдүүлэлт стратегийн хувьд хийгдсэн гэсэн үг. Эрт шийдэгдэж болох асуудал” гэсэн байна.

Мөн Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Дэниел Сайзек “Украинтай аюулгүй байдлын баталгааны гэрээ хийх талаар АНУ-д хэлэлцэж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргахын тулд Конгрессын дээд танхимын зөвшөөрөл шаардлагатай болно” гээд “Магадгүй үүнийг өөр аргаар хийж болох юм. Гэхдээ ийм зөвшилцөл байгуулахын тулд Сенатын зөвшөөрөл хэрэгтэй. Иймээс яаж хийх вэ гэдэгт асуудал их байна” хэмээн “РБК-Украина”-д ярьжээ.

Гэхдээ Ольга Стефанишинагийн хэлж буйгаар одоо Киевийн болон түүний Барууны холбоотнуудынх нь бүх анхаарал АНУ-ын батлах Украины ард түмэн, цэргийнхэнд шаардлагатай байгаа тусламжийн ээлжит багц дээр төвлөрсөн байгаа. Тэрбээр “Бид эхлээд амьд гараад дараа нь аюулгүй байдлаа хэрхэн баталгаажуулах тухай бодох ёстой. Иймээс бид Америкийн Конгрессын ирэх гуравдугаар сард батлах ёстой шийдвэр дээр төвлөрч байна. Бидэнд “Patriot” зенитийн пуужингийн цогцолборыг сумтай байлгах, хотуудаа хамгаалахад мөнгө хэрэгтэй байна. Энэ бол амьдрал, үхлийн асуудал. Тиймээс бид үүн дээр төвлөрч байна. Бас аюулгүй байдлын баталгаанд мэдээж хүрэх болно” гэжээ. Киев Америкийн конгресс “завсарлаж дуусаад” Киевт туслах талаар шийдвэр гаргана гэдэгт их найдлага тээж байгааг тэрбээр онцолсон байна.

Стефанишинагийн ярьснаар АНУ “Б” төлөвлөгөө санал болгох чадваргүй гэнэ. Санхүүжилтээр хангахаас гадна цэргийн тусламж нийлүүлэхээс өөр санал болгох төлөвлөгөө АНУ-д байхгүй аж. Үүрэг хүлээсэн бусад холбоотнууд хурдан бүлэглэж, Украинд АНУ-ын дэмжлэгээс өмнө төлөвлөсөн байсан шаардлагатай байгаа зэвсгийг нийлүүлж чадахгүй гэнэ. Үүн дээр Киев Барууны зүгээс тусламжинд найдаж байгаа гэсэн дүгнэлтийг хийж байгаа аж.

Баруунтай хийх тохиролцоо

Украин улс аюулгүй байдлын салбарт хэд хэдэн улстай зөвшилцөл байгуулж байгаа юм. АНУ-аас гадна тэд Канад, Румын болон Итали улстай зөвшилцөл байгуулна. Их Британи, Франц, Германтай зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг аль хэдийнээ зурсан билээ.

Лондон болон Киев нэгдүгээр сарын 12-нд аюулгүй байдлын салбарт зөвшилцөл байгуулж, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак уг зөвшилцлийг Украинд 30 улсын амласан хоёр талт шинэ баталгааны цувралын анхных нь гэжээ. Хүчин төгөлдөр болсон харилцан уялдаатай байх энэхүү баримт бичиг нь 10 жилийн турш хэрэгжих юм. Украины Ерөнхий сайд Денис Шмыгалийн ярьж буйгаар энэ нь зөвхөн Их Британийн тал Киевийн дэглэмд батлан хамгаалахын салбарт туслах бус Киев өөрөө ч ОХУ Их Британи руу дайрсан тохиолдолд Лондоныг хамгаалах юм.

Дараа нь, хоёрдугаар сарын 16-нд ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Володимир Зеленськийтэй уулзсаныхаа дараа Герман, Украины хооронд аюулгүй байдлын баталгааны хоёр талт зөвшилцөлд гарын үсэг зурсан тухай мэдэгдсэн билээ. Тэрбээр үүнийг түүхэн алхам гэжээ. Түүний хэлж буйгаар зөвшилцөлд Берлин Киевт Оросын цэргийн түрэмгийллийн өмнө удаан хугацааны үүрэг хүлээх тухай яригдаж байгаа. Тухайлбал, Берлин Украины талд орчин үеийн батлан хамгаалах чадвартай зэвсэгт хүчин байгуулахад тусалж, цаашид ирэх ямар ч дайралтыг тогтоон барихад дэмжлэг үзүүлэх юм. В.Зеленськийн захиргааны зүгээс ХБНГУ Киевийн дэглэмд 10 жилийн турш дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байна, үзэглэсэн баримт бичиг энэ хугацаанд хэрэгжих болно гэдгийг мэдэгдсэн байна.

Мөн тэр өдөр Украины аюулгүй байдлын асуудлаарх зөвшилцлийг Киев Паристай үзэглэжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны мэдэгдсэнээр энэ нь Францын талаас Украиныг урт хугацаанд дэмжих шийдвэрийн бэлгэ тэмдэг аж.

Киевийн Лондон, Берлин, Паристай байгуулсан энэхүү баримт бичгүүд нь АНУ-ыг Украинд тусламж хуваарилахад түлхэц болно гэж найдаж буйгаа Володимир Зеленський мэдэгдсэн байна. Түүний ярьснаар эдгээр гурван зөвшилцөл нь түүнд болон Украины нийгэмд итгэлтэй байдлыг нэмж байгаа гэнэ. АНУ ийм үед сонгуулийн үйл явцад бус Украинд үзүүлэх тусламжид ач холбогдол өгөөсэй гэж хүсэж байгаа аж.

Асуудлыг шийдэхийг хүсэж байна

Шинжээчдийн тэмдэглэснээр, АНУ-тай ирэх зун болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө аюулгүй байдлыг хамгаалах баталгаа байгуулах нь Киев Вашингтонтой Жо Байдены засаг захиргаа Цагаан ордноос явахаас өмнө ийм удаан хугацааны хэлэлцээр хийхээр яарч байгаа явдал гэнэ. В.Зеленський Доналд Трамп засгийн эрхэнд ирсэн тохиолдолд үүнийг хийхэд асуудал ихтэй гэдгийг сайн мэдэж байгаа аж. Украин улс Барууны цэргийн тусламжийг авах асуудлыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө шийдэхийг хүсэж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Атлантын цэргийн холбоонд яаран элсэх нь яагаад биелэшгүй мөрөөдөл гэдгийг ээлжит удаагаа тайлбарлах юм.

АНУ-тай аюулгүй байдлын баталгааны талаар зөвшилцөл байгуулах нь Украинд нөөц төлөвлөгөө шиг харагдаж байгаа аж. Барууны орнуудтай аюулгүй байдлын баталгааны зөвшилцөл байгуулах нь тэдний НАТО-д элсэх төлөвлөгөөтэй уялдахгүй байна гэж үзэх шинжээч нар ч бий.

Хэрвээ Украиныг үнэхээр НАТО-д элсүүлэхийг хүсэж байгаа бол гишүүн орнуудын аюулгүй байдлын баталгааны тухай асуудал гарч ирнэ. Ийм тохиолдолд асуудал гарах бөгөөд эдгээр бүх зөвшилцөл нь Украины тал НАТО-д элсвэл юу болох вэ, НАТО-гийн орнууд Украиныг хуурч байна, Украинд гишүүнчлэл олгохгүй гэж зарим шинжээч бичсэн байлаа. Үүний оронд аюулгүй байдлын баталгааны тухай зөвшилцөл байгуулж байна гэсэн дүгнэлтийг шинжээч нар хийсэн байна.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент7 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм7 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент7 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий7 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр7 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм7 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент7 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа