Дэлхий

ОХУ-ын Ингушетийн нутагт явуулсан тусгай ажиллагааны үеэр зургаан зэвсэгт этгээдийг устгажээ

Нийтэлсэн

Бямба гарагт ОХУ-ын Бүгд Найрамдах Ингушет Улсын нутаг дэвсгэрт явуулсан тусгай ажиллагааны үеэр зургаан зэвсэгт этгээдийг устгасан тухай орон нутгийн аюулаас хамгаалах албаны эх сурвалжаас уламжлан ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

Тухайн өдөр бүлэг зэвсэгт этгээд Карабулак тосгон дахь хууль сахиулах байгууллагын албан хаагчид руу гал нээсэн тухай мэдээ анх ирсэн юм.

“Тусгай ажиллагаа дууссан. Терроризмын эсрэг үйл ажиллагааны дэглэм одоо үргэлжилж байна” гэж Ингушетийн аюулаас хамгаалах албаны төлөөлөгч ТАСС агентлагт мэдээлжээ.

Халдлага үйлдсэн этгээдүүд нь Исламын Улс террорист байгууллагын гишүүд байсныг тогтоосон тухай Оросын өөр эх сурвалж мэдээлсэн байна.

Ингушет нь Ар Кавказын бүс нутагт Умард Осет, Чеченийн БНУ-уудын дунд оршдог Оросын холбооны жижиг субъект юм. Хүн амын тоо нь хагас сая орчим.

2017 оныг хүртэл бараг арван жилийн турш Оросын тусгай албад Ингушет болон хөрш Чечень, Дагестаны нутагт Исламын зэвсэгт бүлгүүдтэй тулалдаж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version