Дэлхий

Чингис хаан музейг гурав хоногт 10 мянга гаруй хүн үзэж, хүүхэд төөрсөн тохиолдол гарчээ

Нийтэлсэн

Энэ сарын 1-нээс эхэлсэн “Музейн нээлттэй өдрүүд”-ээр музейнүүд иргэдэд үнэгүй үйлчилж буй.

Уг зохицуулалттай холбоотойгоор Чингис хаан Үндэсний музейгээр үйлчлүүлэх үзэгчдийн урт дараалал гадна, доторгүй үүсэж, хүүхдүүд гадаа даарах, томчуудтай шахцалдах, дайруулах, ядрах, өлсөх, цангах, ханиад томуу тусах, музей дотор төөрөх эрсдэл үүсжээ.

  • Гуравдугаар сарын 1-нд 2,008 хүн үзсэний 605 нь буюу 30% нь хүүхэд,
  • Гуравдугаар сарын 2-нд 3,703 хүн үнэгүй үйлчлүүлсний 1,467 нь буюу 40% нь цэцэрлэг, сургуулийн насныхан,
  • Гуравдугаар сарын 3-нд 5,118 үзэгч ирсний 2.207 нь буюу 43% нь хүүхэд Чингис хаан Үндэсний музейд зочилсон байна.

Ням гарагт нийт үйлчлүүлэгчийн 1,998 нь том хүн, 448 нь ахмад настан, 431 нь оюутан, тусгай хэрэгцээт иргэн 34. Үүний дотор 305 гэр бүл байжээ.

Томчууд музей үзэхдээ хүүхдээ хараа хяналтаасаа алдах явдал гарч, өчигдөр нэг хүүхэд музей дотор төөрчээ.

Чингис хаан Үндэсний музейн 3-8 дугаар давхарт үзмэрийн танхим байрладаг. Давхар хооронд урсдаг шатаар зорчих, үзмэрийн танхимд хүүхдэдээ хараа хяналт тавьж, хөтөлж явахыг санууллаа.

Музейн танхимд чанга ярих, гүйх, хоол унд идэж, уух, тамхи татах хориотой байна.

Exit mobile version