Эрүүл мэнд
ХӨСҮТ-д гурав, ГовьСүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаад байна
Монгол Улсад өнөөдрийн байдлаар /2020.02.18/ титэм вирусийн халдвараар өвчилсөн хүн бүртгэгдээгүй байна. Харин титэм вирусийн сэжигтэй тохиолдол гэж үзсэн гурван иргэнийг ХӨСҮТ-д, хоёр иргэнийг Говьсүмбэр аймагт тусгаарлажээ.
ХӨСҮТ-д /2020.02.1/ тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээнхий хариу сөрөг гарсан гэдгийг тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Иргэд титэм вирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй гэж үзэн ХӨСҮТ-д хандаж буй аж.
Ийнхүү сайн дураараа эмнэлгийн байгууллагад хандаж буй иргэдийн ихэнх нь улирлын томуугаар өвчилсөн байжээ.