Дэлхий
Малайз улс 10 жилийн өмнө алга болсон МН370 онгоцыг үргэлжлүүлэн хайх ёстой гэв
Малайз улсын Засгийн газар 10 жилийн өмнө учир битүүлгээр алга болсон МН370 онгоцыг хайх ажиллагааг дахин эхлүүлэх ёстой гэв.
2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 227 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүнийг Куала Лумпураас Бээжин чиглэлд тээвэрлэж явсан онгоц алга болсон юм.
Малайзын мөрдөн байцаагчид тухайн үедээ онгоцыг зориудаар унагасан байх магадлалтай гэсэн таамгийг үгүйсгээгүй. МН370 онгоцных байх магадлалтай хэд хэдэн хэлтэрхийг Африкийн эрэг дагуу болон Энэтхэгийн далай дахь арлуудаас олж байв.
2017 онд Малайз, Хятад, Австрали улс хамтран алга болсон онгоцыг хайх ажиллагааг хоёр жилийн хугацаанд явуулсан ч ямар ч үр дүнд хүрээгүй юм. Уг ажиллагаанд 130 гаруй сая ам.доллар зарцуулсан байдаг.
Хэрэв онгоцыг дахин хайхаар болбол Австрали улсад хамтарч ажиллах санал тавина гэдгээ Малайзын Тээврийн сайд мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters