CGTN мэдээ
Их гүрний “дархад” бол улс орны бүтээн байгуулалтын тулгын чулуу юм
3-р сарын 5-ны үдээс хойш ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы Жянсу мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов. Жянсу мужийн Наньжин хотоос сонгогдсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын депутат Сунь Жиннань хэлэхдээ: “Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, би цахилгаан гагнуурчин хүн. Уламжлалт галт тэрэгний вагоноос эхлээд метро, хурдны галт тэрэгний EMU хүртэл, бидний энэ үеийнх Хятадын төмөр замын транзит тээврийн “хөгжүүлэгч”-ээс “манлайлагч” хүртэлх хөгжлийн бүхий л үйл явцыг биеэрээ өнгөрүүлсэн гэрч хүн юм”.