CRI Монгол радио
“БНХАУ-ын дижитал хөгжил ба Монголын боломж” Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна
“Нэг бүс нэг зам” Хамтын хөгжлийн судалгааны төвийг үүсгэн байгуулагч, Хятад судлаач Т. Чулуун-эрдэнэ: “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжлийн судалгааны төв маань энэ жилийн хувьд “БНХАУ-ын дижитал хөгжил ба Монголын боломж” Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөн ажлаа эхлүүлсэн яваа. Хятад улсын дижитал технологид суурилсан хөгжлийг бид яаж өөрийнхөө оронд туршлага болгож авах вэ гэх зорилгоор бид уг арга хэмжээгээ Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол улсын их сургуультай хамтран 5 болон 10-р сард нийт 2 удаа зохин байгуулах бодолтой байгаа.