Энтертайнмент

“FIFA Series” нөхөрсөг эхний тоглолтоо хийлээ

Нийтэлсэн

Монголын Үндэсний шигшээ баг 2024 оны эхний цугларалтаа энэ сарын 18-26-ны хооронд болох ОУХБХ-ны шигшээ багуудын өдрийн хүрээнд Азербайжан улсын Баку хотыг зорьж “FIFA Series” албан ёсны нөхөрсөг эхний тоглолтоо талбайн эзэн Азербайжаны шигшээ багтай хийлээ.

Азербайжаны шигшээ баг Европ тивийн баг гэдгээ тоглолтын эхнээс харуулж довтолгооны хөлбөмбөг үзүүлэн гоол оруулж чадахгүй байлаа, харин манай шигшээ багийн хувьд хамгаалалт зөв зохион байгуулалт нягт байдлаа тоглолтын турш харуулсан боловч тоглолтын төгсгөлд чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Бахлул Мустафазаде 90+1′ гоол оруулж үндсэн цаг 1:0 харьцаатай өндөрлөлөө.

Үндэсний шигшээ баг дараагийн тоглолт Африк тивийн Танзани улсын шигшээ багтай энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 21:00 цагаас хийх юм.

Exit mobile version