CGTN мэдээ
Хятад улсын банк санхүүгийн өндөр чанартай хөгжлийг урагш ахиулна
Банк санхүүгийн өндөр чанартай хөгжлийг урагш ахиулах зорилготой, муж, яамны өндөр албан тушаалтнуудын тусгай семинар намын сургуульд эхэллээ. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин семинарын нээлтэд чухал илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, Хятадын онцлогтой банк санхүүгийн хөгжлийн замнал бол орчин үеийн банк санхүүгийн хөгжлийн бодит жам хуулийг журамласан, Хятад улсын үндэсний байдалд нэн илүү нийцсэн өвөрмөц онцлогтой бөгөөд өрнөдийн банк санхүүгийн загвараас мөн чанарын хувьд ялгаатай юм. Бид өөртөө тууштай итгэлтэй байж, практик дунд үргэлжлүүлэн боловсронгуй болгож, энэ замналыг улам өргөн дардан болгох хэрэгтэй” гэв.
Ши Жиньпин онцлохдоо, банк санхүүгээр улсаа хүчирхэгжүүлэхийн тулд хүчирхэг эдийн засгийн сууриар тулгуур болгож, дэлхийн тэргүүний эдийн засгийн чадвар, шинжлэх ухаан технологийн чадвар хийгээд ерөнхий улс орны хүчин чадалтай байхын зэрэгцээ банк санхүүгийн багц олон чухал хүчин зүйлүүд, тухайлбал асар хүчирхэг валют, асар хүчирхэг төв банк, асар хүчирхэг санхүүгийн байгууллага, асар хүчирхэг олон улсын санхүүгийн төв, асар хүчирхэг санхүүгийн хяналт удирдлага, асар хүчирхэг санхүүгийн боловсон хүчний эгнээг бүрдүүлэх ёстой гэв.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, санхүүгийн эрсдэл, ялангуяа системийн шинжтэй эрсдэлээс сайтар сэргийлж, арилгах хэрэгтэй. Гадаадад нээлттэй байлгахыг өргөтгөхөөр дамжин Хятад улсын банк санхүүгийн нөөцийн хуваарилалтын үр ашиг, чадварыг дээшлүүлж, олон улсын өрсөлдөх чадвар, дүрэм журмын нөлөөлөх чадварыг чангатгах хэрэгтэй гэв.