Улс төр
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой” компанийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашгийг олгоход бэлэн байгаа
Нийтэлсэн
8 сар өмнөНийтлэлч
АдминУИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийх үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг хэзээ олгох талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан товч мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд олгоно гэж албан ёсоор мэдээлсэн.
Төрийн аудитын байгууллагаас тус компанийн тайланд аудит хийх хугацаа гуравдугаар сарын 25-нд дуусна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашгийг өнөөдөр ч олгоход бэлэн байгаа. Мөнгө бэлэн, хэмжээ тодорхой.
Ялангуяа малчдад нэг өдрийн өмнө ч гэсэн нэмэр болж очоосой гэсэн бодол бий” гэв.
Харин Эрдэнэс Тавантолгой компаниас аудитын дүгнэлт энэ долоо хоногт баталгаажна гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.