Эдийн засаг

ЭТТ | Хувьцааны ногдол ашиг таарагдах тодорхой тов гараагүй байна

Нийтэлсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 мянган төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн тухай олон нийтэд мэдээлсэн.

Тэрээр энэ тухай “Ногдол ашиг 256 мянган төгрөгийг 3 дугаар сарын 25-аас 4 дүгээр сарын 7-ны хооронд тараана гэж би албан ёсны мэдээлэл хийсэн. Учир нь 3 дугаар сарын 25-ны өдөр аудитын байгууллагын аудит хийх хугацаа дуусах хамгийн эхний өдөр байгаа. Энэ хугацаанд багтаад аудит хийж амжвал өнөөдөр ч олгоход бэлэн байгаа гэсэн үг. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тайланд хийж байгаа дүгнэлт нь гарахаар тараагдахад бэлэн байгаа гэж ойлгож болно” хэмээсэн.

Ийнхүү мэдээлэл хийснээс 7 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа ч хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхлээгүй байгаа нь хүлээлт үүсгээд байгаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбогдон энэ тухай тодруулахад “хувьцааны ногдол ашиг тараагдах өдөр тодорхой болоогүй байна” гэх тайлбар өглөө.

Exit mobile version