Дэлхий
Израилийн Ерөнхий сайд мэс засалд оржээ
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ивэрхийн мэс засалд оржээ.
Тэрбээр одоо ухаан орсон бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа талаар Reuters агентлаг мэдээлжээ.
Израилийн Ерөнхий сайдын мэс засал амжилттай болсон байна. Улстөрч ажилдаа хэзээ эргэн орох талаарх мэдээллийг эмнэлгээс өгөөгүй байгаа аж.
Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас гуравдугаар сарын 31-нд түүнийг ивэрхийн хагалгаанд орох шаардлагатай болсон талаар мэдээлсэн билээ. Түүнийг эмнэлэгт байх хугацаанд Ерөнхий сайдын албыг түүний орлогч бөгөөд Хуульзүйн сайд Ярив Левин түр гүйцэтгэх гэнэ.
Тель-Авивт олон мянган хүмүүс цугларан Израилд ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан билээ