Нийгэм
Бусдад хутга тулган гар утсыг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ
Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
“Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Иймд иргэд Та бүхэн шөнө, оройн цагаар гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, гэрэлтүүлэгтэй газраар зорчих, өөрийн өмч, хөрөнгө гар утас, эд зүйлсийг сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мөн энэ төрлийн гэмт хэргийн сэжигтэй тохиолдолтой таарах, хохирогч болсон тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандана уу.