Улс төр

О.Энхмаа: УИХ-ын нэр бүхий долоон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дахин сонгуульд оролцуулахгүй байх шаардлага хүргүүлсэн

Нийтэлсэн

Иргэн О.Энхмаа УИХ-ын гишүүн болон өмнө нь их хуралд нэр дэвшиж байсан нэр бүхий 26 хүнийг сонгуульд оролцуулахгүй байх талаар өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр тэрбээр “Өнгөрсөн онд Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т Богдхан уулын 34 амны 32-ыг нь эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс ойрын хамааралтай этгээдүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэж үзэн гомдол гаргасан. Гомдлын дагуу наймдугаар сарын 31-нээс хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн юм.

Энэ дагуу шүүхээс гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул одоо хууль тогтоох байгууллагад ажиллаж буй долоон гишүүн мөн УИХ-ын сонгуульд өмнө нь нэр дэвшиж байсан иргэдийг дахиж дэвшүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах шаардлагатай байна” гэж ярилаа.

Үүнд:

  1. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор – Зайсан амыг дүүргэсэн. 28 аманд 29 хаустай
  2. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар – Түүний ээж “Нью тур” ХХК-аараа дамжуулж Бага тэнгэрийн аманд 60.2 га газрыг эзэлсэн
  3. УИХ-ын гишүүн С.Амарсайхан – Түүний дүү С.Ганбат 12 га газрыг эзэмшиж байна
  4. УИХ-ын гишүүн С.Бямбацогт – “Нью Прогресс” ХХК-ийн охин компани буюу “Эй Жи Жи Эс” ХХК-аар дамжуулж 9.9 га, түүний залгаа 29,4443 м.кв газартай
  5. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  7. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшүүлэхгүй байх шаардлага тавьж байна.

Мөн

  1. УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар “Өлзийт голын эх” ХХК-аараа дамжуулж, 11.9 га газар “Арцат вилла” хотхоныг хууль бусаар эзэмшсэн.
  2. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан 11.3 га газар, түүний дүү Н.Цэлмүүн 23 га газар
  3. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Бишрэлт 5.5 га газрыг “Бага тэнгэр Ривербийч” амралтын газар, Капитал банкны охин компани “Мөнххаан трейд” ХХК-аараа дамжуулан 15 га газар эзэмшиж байна.
  4. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа – Төрсөн дүү Р.Бадрал нь Богинын ам буюу “Эйжин Номадс” 11,459. м.кв, “Атилла трэвел” компаниараа дамжуулан 15,362 м.кв газар буюу “Уорлд стандарт” гээд 124,498 м.кв газар
  5. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь нар багтаж байгаа аж.
Exit mobile version