Нийгэм

С.Цэрэнчимэд: Цагаан сарын өмнө оруулж ирсэн архины хорт бодис нь холбогдох стандартад заагдсан хэмжээтэй байсан

Нийтэлсэн

Сар шинийн өмнөх өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж иргэдэд хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хуурамч архи хууль бусаар худалдах хэрэг нэмэгдсэн талаар мэдээлж байсан.

Уг хэрэгтэй холбоотой 96 фэйсбүүк хаяг, худалдан борлуулах зорилгоор нээсэн 74 группийг олж, 250 орчим зөрчлийг илрүүлж 5,500 орчим шил архийг хураан авсан талаар цагдаагийн байгууллагаас ярьж байв.

Тэгвэл хурааж авсан согтууруулах ундааны хорт бодис нь зөвшөөрөгдөн хэмжээнд байсан эсэхэд Гаалийн төв лаборатори шинжилгээ хийжээ. Энэ талаар тус газрын дарга С.Цэрэнчимэдээс тодрууллаа.

Тэрбээр “Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-ын Зөрчилтэй тэмцэх газраас нэгдүгээр сарын 26-нд хурааж авсан согтууруулах ундааг манай байгууллагад ирүүлсэн. Гаалийн төв лаборатори нь архины хими, физикийн хорт агууламжийг тодорхойлдог.

Үүний дагуу хими, физикийн шинжилгээ хийсэн. Мөн илүү нарийвчилсан тодорхойлолт үзүүлэх, хүнсний аюулгүй байдал, хорт агууламжийн шинжилгээ хийх зорилгоор Нийслэлийн Стандарт Хэмжил Зүйн Газрын Хүнсний лабораторид хамтран шинжлүүлсэн.

Үр дүнд нь тухайн ирүүлсэн согтууруулах ундааны дээж дэх хорт бодис нь холбогдох стандартад заагдсан хэмжээтэй байна гэх дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийг ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газарт хоёрдугаар сарын 28-нд хүргүүлсэн.

Тухайн ирүүлсэн дээж нь Хятад улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хаяг, шошгын зөрчилтэй байж болзошгүй байсан” хэмээн ярилаа.

Exit mobile version