Нийгэм
Хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарын мэдээллийг өгөх боломжгүй
Өнгөрөгч гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид өсвөр насны охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарсан.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н. Мишигдорж “Хэрэг өргөдөл гомдлын хэмжээнд шалгагдаж байна. Нэр холбогдсон цагдаагийн алба хаагчид болон насанд хүрээгүй охины нэр хувийн мэдээллийг өгөх боломжгүй. Энэ хэргийн харьяаллыг тогтоож Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болж байна” гэдэг мэдээллийг өглөө.