Энтертайнмент

Канье Уэстийн эхнэр дахин НҮЦГЭЛЭВ

Нийтэлсэн

Реппэр Канье Уэстийн эхнэр Бианка Лос Анжелесийн гудамжинд дахин нүцгэн алхлаа.

Нөхрийнхөө хамтаар оройн зоог барихаар нэвт гэрэлтдэг материал бүхий даашинзтай гарч ирсэн тэрээр олон нийтээс юугаа ч нуухыг хүсээгүй бололтой. Учир нь тэрээр уг даашинзныхаа дотуур дотуур хувцас өмсөхөөс татгалзжээ.

Түүний ийнхүү олон нийтийн газар хагас нүцгэн гарч ирсэн нь анхны тохиолдол биш. Тэрээр өмнө нь үүнтэй төстэй хар өнгийн нэвт гэрэлтэх даашинз өмссөн байсан нь олон нийтийн төдийгүй аавынх нь санааг ихэд чилээсэн.

Энэ жил 29 нас хүрч байгаа Бианкагийн аав Лео охиноо олон нийтийн газраар нүцгэн шахуу явж байгаад нь санаа зовнин Канье Уэсттэй уулзаж ярилцахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Каньегээс асуух хэд хэдэн асуулт байгаагаа дурдан “Чиний охид нөхрийнхөө санал болгосон хагас нүцгэн шахам хувцасыг өмсөөд гудамжаар алхаж явааг харвал чи юу хийх байсан бэ. Охидоо ингэж явахыг чи лав харахыг хүсэхгүй байх. Тэгсэн хэрнээ эхнэрээ яагаад ингэж хувцаслаад байгаа юм бэ. Чи охиныг минь яг л хогийн бараа шиг харагдуулж байна. Энэ бол хайр биш. Энэ зүгээр л бусдыг эрхэндээ байлгаж байгаа хэрэг” гэж хэлэхийг хүсэж буйгаа ярьсан билээ.

 

Exit mobile version