Боловсрол
115 дугаар сургууль хүртэл барих замын нөлөөллийн бүсэд орсон нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв
Хан-Уул дүүрэгт байрладаг Орхон их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх 200 гаруй метр замын нөлөөллийн бүсэд өртсөн газрыг чөлөөлөх, үйлдвэрийн байрны гадна талын нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан төмрийн хог, төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлж, тус талбайг чөлөөлөхийг компанийн удирдлагуудад нийслэлийн зүгээс өнгөрсөн гуравдугаар сард тавьжээ.
Тэгвэл өчигдөр Ээрмэл буюу “Ариг гал” компани нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, хураасан төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар тус компанийн төлөөлөл замын асуудлаар дахин нийслэлийн Засаг даргатай уулзаж, газар чөлөөлөлтийн асуудлаар зөвшилцөхөөр болжээ.
Уг замын өртөг төсөвт суугаад хоёр жил орчим болсон бөгөөд газар чөлөөлөөгүйн улмаас бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байна. Зам ашиглалтад орсноор 115 дугаар сургууль, Улаанбаатар сувилал чиглэлд хойноосоо шууд орох боломж бүрдэж, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэр комбинатын замын ачаалал буурна гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС