Эдийн засаг

“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүллээ

Нийтэлсэн

Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд эрх нь зөрчигдөж байсан хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ хүрээнд Иргэний  бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу 4 хүүхдийн нас тогтоох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэн, Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээтэй болгожээ.

Үүний үр дүнд тухайн хүүхдүүд сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой болж, прокуророос өмнө нь авч чадаагүй мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулахаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Мөн дээрх байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад албан бичгээр хүргүүлсэн байна.

Exit mobile version