Нийгэм
“Эрдэнэт үйлдвэр” технологид тохирохгүй хүдрийн овоолго ашиглаж буй талаар мэдээлэл сонсоно
Өнөөдөр /2024.04.10/ Төрийн ордонд дараах асуудлаар байнгын хороод хуралдана.
Төрийн байгуулалтын байнгын хороо:
- Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Эдийн засгийн байнгын хороо:
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 8 гишүүн 2024.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/
- Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлан
- Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлан
- “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн аргачлалыг Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бүрэн нэвтрүүлэх арга зүй”
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
- Бусад
Үйлдвэржилт-ийн бодлогын байнгын хороо:
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгын ашиглалтын талаарх мэдээлэл