Энтертайнмент

Талийгаач Пак Бу Рамын үхлийн тухай худал мэдээлэлд арга хэмжээ авна гэв

Нийтэлсэн

Өмнөд Солонгосын алдарт дуучин Пак Бу Рам дөрөвдүгээр сарын 11-ны өдөр гэнэтийн байдлаар таалал төгссөн билээ.

Тэрээр найзынхаа гэрээс ухаангүй байдалтай олдсон бөгөөд цагдаа нар үхлийн нарийн шалтгааныг тогтоохын тулд задлан шинжилгээ хийлгэх хүсэлт Шүүхийн шинжилгээний үндэсний төвд тавьсан байна.

Шинжилгээний хариу гараагүй байгаа ч талийгаачийн үхлийн тухай худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд эрчимтэй тархаж эхэлжээ. Тухайлбал түүнийг нас барахаасаа өмнө хачирхалтай зан авир гаргасан гэх ба хордуулсан хүнс хэрэглэсэн зэрэг мэдээллүүд цацагдаж эхэлсэн байна.

Талийгаачийн эцэг, эх 2010 болон 2017 онд таалал төгсжээ. Тиймээс түүний үхлийн талаар худал мэдээлэлд гомдол гаргах хүн байхгүйн учир алдартай найз нөхөд нь энэ тал дээр дуу хоолойгоо нэгтгэн, худал мэдээлэл тараасан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.

Exit mobile version