Улс төр
“Баян” Р.Базарааг сонгуульд нэр дэвшигчийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй хэргээр баривчиллаа
Алтай хүдэр ХХК-ийн захирал, олноо “Баян” хэмээх хочоороо алдаршсан Р.Базарааг дөнгөж сая /2024.04.15/ Цагдаагийн байгууллагаас баривчиллаа.
Тодруулбал, түүнийг сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Яг одоо түүний хамаарал бүхий “Тээвэр хөгжлийн банк”, “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийж байгаа юм.