Нийгэм

Гэрч н.ЖАРГАЛСАЙХАН: Төр сахрын чанартай эм оруулж ирдэггүй, үнэгүй өгдөг эмээрээ чанаргүй, хоцрогдсон эм сонгодог

Нийтэлсэн

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжил байна. Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудал, Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт болон бусад асуудлаар сонсгол хийх юм. Энэ үеэр УИХ-ын Ц.Туваан асуулт асууж, үг хэллээ.

Тэрбээр “Чихрийн шинжин, сахартай хүмүүсийн өвчлөл буурахгүй байна. Шинэ орчин үеийн эм зайлшгүй болон хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон уу”

ГЭРЧ н.ЖАРГАЛСАЙХАН: “Сахрын өвчнийг нийгэм тоодоггүй. Учир нь, хоолны донтой, буруу хооллосноос үүдсэн өвчин гэдэг. Монголын нийт хүн амын 10 хувь нь сахартай. Сахартай, нүүрс ус агуулсан хүнс дэлгүүрээр дүүрэн байна. Долоо хоногт нэг удаа тарьдаг, тарилга бий. Олон төрлийн инсулин байгаа. Гэхдээ төр чанартай эм оруулж ирэхгүй байгаа. Төр үнэгүй өгдөг эм гээд хамгийн чанаргүй, хоцрогдсон эмийг өгдөг. Сахрын тестийг хямдруулах ёстой. Тестээр хянахгүй байж байгаад сахраа хүндрүүлчихдэг. Хүндрэлээс сэргийлдэг тариа бий, хөл тайралтыг 70-80 хувь бууруулдаг. Эм оруулж ирсэн ч хэд дахин үнэтэй учраас өвчтөнүүд худалдаж авч чаддаггүй. Энэ эмийн нэвтрүүлсэн бол Монгол Улсад сахраас болж хөлөө тайруулсан хүний тоо тун бага байх байсан. Сахар зүрх, судас гэмтээдэг. Үүнээс сэргийлэх эм үнэтэй байгаа, хямдралд оруулах ёстой. Зөв эм тариагаа оруулж ирэхгүй байна” гэв.

Exit mobile version