Нийгэм
АРИУНАА: Үнэгүй, хөнгөлөлттэй эм хүртээмжгүй болсон учраас өвчтөнүүд өөрсдөө худалдаж авч байна
Нийтэлсэн
7 сар өмнөНийтлэлч
АдминЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжил байна. Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудал, Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт болон бусад асуудлаар сонсгол хийх юм. Энэ үеэр УИХ-ын Ц.Туваан асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр “Үнэгүй эмийн хангамж иргэдэд хангалттай хүрч байгаа юу”.
Гэрч н.Ариунаа “ Би хавдартай иргэдийн төлөөлөл. Үнэгүй болон хөнгөлөлттэй эмийн хүртээмж байхгүй болсон. Тэр дундаа хөхний хавдрын даван туулагчдын урт хугацаанд уудаг 2022 оноос эхлэн үнэгүй олгогдож эхэлсэн эм маань тасарсан. Эмийн сангуудад хүртээмж байхгүй учраас өвчтэй нэгнээсээ асууна, төлбөр төлж авч уудаг болсон” гэв.