Эдийн засаг

Н.Цэрэнбат: Манай улс халдвар тархаагүй орон болж чадвал цаашид аялал жуулчлал нэмэгдэнэ

Нийтэлсэн

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “Өнгөрсөн сарын 7-оос хойш БНХАУ-д коронавиус гарч эдийн засгийн хувьд хүндрэл үүсээд байгаа. Монголын ард түмний зүгээс нэгдэж хүмүүнлэгийн аянд нэгдэж, хүндрэлийг даван туулахад сэтгэлийн дэм болох үүднээс өнөөдрөөс эхлэн хүмүүнлэгийн аян нээж байна. “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэм” хүмүүнлэгийн аянд нэгдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д давхардсан тоогоор 1.1-1.6 сая хүн зорчиж байна.

Мөн бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжиж байна. Энэ хүрээнд зовох цагт нөхрийн чанар танигдана гэж ярьдаг. Тиймээс иргэн, төрийн бус байгууллагуудад нэгдэж хандив өгөхийг хүсч байна. Эрхэм баян эрүүл мэнд гэдэг. Тиймээс эрүүл мэндээ сахин хамгаалах үүргээ иргэн бүр хийж, хамтран ажиллая. Эдийн засгийн гол тулгуур болсон олон улсууд хүндрэлийг амсч байна. Урьдчилсан байдлаар зүүн өмнөд Азийн аялал жуулчлал 40 хувьд хүрч буурна гэсэн төсөөлөлтэй байна.

Цаашид тархалтыг зогсоосны дараа аялал жуулчлалын салбар өсөх ёстой. Мөн халдвар тархаагүй орон болох юм бол аялал жуулчлалаар ирэх тоо манай улсад нэмэгдэнэ гэж харж байна. Тиймээс халдварын эсрэг хүн бүр нэгдээрэй гэж хүсч байна” гэлээ.

Exit mobile version