Дэлхий

БНХАУ: АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой

Нийтэлсэн

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Дун Жюнь “АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой” гэж мэдэгдлээ.

Хятадын Батлан хамгаалахын сайд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой утсаар ярих үедээ ийнхүү хэлээд “АНУ Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгис дэх эрх болон ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой Хятадын хатуу байр суурийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж онцолсон байна.

Түүнчлэн Дун Жюнь Өмнөд Хятадын тэнгис дэх одоогийн нөхцөл байдал бүхэлдээ тогтвортой байгааг хэлж “Бүс нутгийн орнуудад үүссэн асуудлуудаа шийдвэрлэх хүч, чадвар бий” гэжээ.

Үүний өмнө БНХАУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-д хандан Хятад болон Оросын худалдааны харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалсан юм.

Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яам Тайваньд зэвсэг худалдсан гэж АНУ-ын хоёр компанийн эсрэг хориг тавьсан билээ.

Exit mobile version