Бидэнтэй нэгд

Дэлхий

Алуурчинд саад учруулсан гадаадын ажилчныг Австралид байнга оршин суух эрхээр шагнажээ

Нийтэлсэн

Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд зургаан хүний амийг хөнөөсөн халдлага гарсан билээ.

Хэргийн газарт цагдаад буудуулж алагдсан халдлага үйлдэгчийг сүүлд сэтгэцийн өвчтэй Жоэл Каучи гэгч байсныг тогтоосон юм.

Тэрбээр таван эмэгтэй, хамгаалалтын ажилтан нэг эрэгтэйн амийг хөнөөж, 12 хүнийг шархдуулжээ.

Сошиал ертөнцөд тарсан дүрсэнд нэгэн залуу урсдаг шатаар өгсөж байсан алуурчныг айлган буцааж буй үйлдэл бичигдсэн байлаа. Хэрвээ ингэж саатуулаагүй бол алуурчин илүү олон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах байв.

Хүмүүсийн хөдөлгөөний урсгалыг хязгаарлах зориулалттай тулгуур баганаар зэвсэглэсэн энэ залуу хүмүүсийн дунд “баатар” хэмээн өргөмжлөгдөх болжээ.

Тэгвэл энэ баатар нь Австралид барилгын ажил хийдэг Францын иргэн Дамиан Жеро байсан байна.

Тухайн өдөр тэр өөрийн нутаг нэгт, бас барилга дээр ажилладаг Силас Деспротой цуг халдлага гарсан худалдааны төвд явж байжээ.

Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз зориг гарган хүмүүсийн амийг аварсан Жерог байнга оршин суух эрхээр шагнах болсныг өчигдөр зарласан байна.

Жерогийн визний хугацаа дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байжээ.

“Хүссэн хугацаагаараа манай улсад оршин суух эрхтэй болсныг би Дамианд дуулгамаар байна. Мэдээж ингэх нь Франц улсын хувьд гарз болох ч түүнийг Австралийн иргэн болбол би талархан хүлээж авах болно. Ер бусын эр зоригт тань талархаж байна” гэж Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр ерөнхий сайд хэлсэн юм.

“Бид түүний ирж байгааг хараад шууд зогсоох хэрэгтэй гэж бодсон” гэж Ням гарагт Австралийн телевизэд Жеро ярьж байв.

Дээд давхарт гарч чадалгүй буцсан алуурчныг цагдаагийн эмэгтэй офицер Эми Скотт буудаж, аюулгүй болгосон юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон баатарлаг гавьяа байгуулсан иргэддээ Х хуудсаараа дамжуулан баяр хүргэж байв.

Аллага үйлдсэн 40 настай Жоэл Каучи нь 17 насандаа анх сэтгэцийн эмгэгтэй нь тогтоогдсон хүн болохыг мөрдөгчид сүүлд мэдээлсэн юм.

Түүнийг ямар нэг үзэл суртлын улмаас аллага үйлдээгүй гэж үзэж байгаа. Гэхдээ эмэгтэйчүүдэд халдах зорилготой байсан гэж дүгнэжээ.

Сидней хотын хамгийн том худалдааны төвүүдийн нэгд гарсан энэ аллага харьцангуй тайванд тооцогддог Австралийн нийгмийг цочроосон юм.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол1 долоо хоног өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр1 долоо хоног өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм1 долоо хоног өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр1 долоо хоног өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна