Дэлхий

Украин ОХУ-ын дайралтыг зогсоох пуужингүй болсон гэв

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын арми Украины хамгийн том цахилгаан станц руу довтолсон нь Украины агаарын хамгаалалтын систем сул байсантай холбоотой хэмээн тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський хэлэв.

Тодруулбал тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр “Цахилгаан станцын зүг 11 пуужин ирсэн. Бид эхний долоог нь амжилттай устгаж чадсан ч үлдсэн дөрвөн пуужин нь Трипилска цахилгаан станцыг устгасан. Учир нь бидэнд Трипилскаг хамгаалах пуужин үлдээгүй” гэжээ.

Трипилска цахилгаан станц нь Киевийг эрчим хүчээр хангадаг томоохон нийлүүлэгч бөгөөд энэ сарын 11-ний өдөр ОХУ-ын дайралтаар сүйдсэн юм.

Украины нутаг дэвсгэр дэх эрчим хүчний системийг бүрэн хамгаалахын тулд 25 ширхэг “Патриот” пуужин хэрэгтэй гэж Киев мэдэгдэв. Энэ төрлийн пуужинг АНУ болон бусад улсууд Украинд илгээж байсан бөгөөд Герман улс ням гарагт гурав дахь пуужингаа илгээнэ хэмээн мэдэгдсэн.

Үндэсний сүлжээний оператор Укренерго энэ сарын эхээр тус улсын эрчим хүчний системд олон удаагийн халдлага гарсны улмаас их засвар хийх шаардлагатай байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: Aljazeera

Exit mobile version