Бидэнтэй нэгд

Нийгэм

Бие даан амьдрахад хэцүү байсан тул суллагдсан хоригдлуудын 1/3 нь дахин хэрэг үйлджээ

Нийтэлсэн

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд өчигдөр танилцуулав.

Монгол Улсад сүүлийн хоёр жилийн дунджаар 2614 хүн хорих ялаар шийтгүүлж, 1597 орчим хүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу суллагдаж байгаа бол нийт хорих ял эдэлж байгаа хүний 45 орчим хувь нь 5 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял эдэлж байна.

Хорих ял нь хүний эрхийн хязгаарлалтын хамгийн хүнд хэлбэр бөгөөд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг тогтоох зорилгоор  энэ төрлийг ялыг хэрэглэж байгаа ч  санхүүгийн хувьд харьцангуй өндөр зардалтай, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь багатай албадлагын арга хэмжээ гэдгийг тэрбээр тодотгов. Иймээс олон улсын чиг хандлага нь энэ төрлийн ялыг эцсийн арга хэмжээ болгож, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэгт зохих хугацаагаар оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ажилд цогц байдлаар анхаарал хандуулах гэдгийг танилцуулгадаа дурдсан.

Хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсхүл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтай.

Манай улсад хоригдлыг нийгэмшүүлэх, хорихоос суллагдахад бэлтгэх, суллагдсаны дараа хяналт тавих, нийгэм, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хорих ангийн санхүүгийн нөөц бололцоо дутмаг, нийгмийн ажил явуулах арга барил шинэчлэгдээгүй, суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх, үүрэг хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгаагаас хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна гэв.

Нөгөө талаар хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсхүл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтайгаар хэрэгжиж байгаа бөгөөд суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй нь хорих ялын үр нөлөөг сулруулж, нийгмийн болон хувь хүний хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ. Дахин гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хоригдлуудын дийлэнх нь суллагдсаны дараа нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байсан гэж үзжээ. Тиймээс хорих ял эдлээд суллагдсан хүнд тодорхой хугацаанд (2 жил) нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг харуулав.

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүст тулгарч байгаа нийтлэг асуудлыг багцлан үзвэл

  • Суллагдсаны дараа нийгмийн харилцаанд бие даан оролцоход хүндрэлтэй байдаг,
  • Хуулиар тодорхойлсон нийгмийн халамж авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс,
  • Нийгмийн ялгаварлан гадуурхалт,
  • Гэр бүлийн харилцаа хөндийрсөн,
  • Орой байргүй зэрэг асуудлыг нэн тэргүүнд дурджээ.

Энэ хүрээнд хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээний талаарх 6 санал, зөвлөмжийг боловсруулсныг Комиссын гишүүн Б.Энхболд дэлгэрэнгүй танилцуулжээ.

CGTN мэдээ9 цаг өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр3 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр4 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент4 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий4 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр4 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ5 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн