CRI Монгол радио

Э.Өлзий-Орших: Монгол бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхийг хүсэж байна

Нийтэлсэн

Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны дөрөвдүгээр үзэсгэлэн худалдаа Хайнаньд болж байна. Үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцож байгаа бөгөөд ноолууран бүтээгдэхүүн, чацаргана, сүүтэй цай зэрэг бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн анхаарлыг татжээ.

Яармагт анх удаа оролцож буй Э.Өлзий-Орших Хятадын өргөн хэрэглээний зах зээлийн эрэлт хэрэгцээг гүнзгий мэдэрсэн байна. Тэрээр манай сэтгүүлчид өгсөн ярицлагадаа, Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж, олон монгол залуус хятад хэл сурах, олон улсын худалдаанд оролцох, монголынхоо бараа бүтээгдэхүүнийг түлхүү хөгжүүлж, Хятадад гаргах сонирхолтой байна гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, цаашид энэ үзэсгэлэнд тогтмол оролцож, бүтээгдэхүүний цар хүрээгээ улам тэлж, Монголын чанартай бараа бүтээгдэхүүнийг Хятадын өргөн хэрэглээний зах зээлд нэвтрүүлэхийг хүсэж байна. Хятадын ард түмэнд Монголын соёлыг танилцуулах, мэдрэх боломж гэж ойлголоо. Хятад, Монгол хоёр орны соёл, эдийн засаг, худалдааны солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй ахиулахад улам олон хүн хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Exit mobile version