Дэлхий

Израил баяр дуустал Иран руу цохилт өгөх магадлал багатай

Нийтэлсэн

Иудейн Песах баяр дуустал Израилийн зүгээс Иранд хариу цохилт өгөх магадлал багатай гэж зарим шинжээч дүгнэж байна.

Тус баяр нь дөрөвдүгээр сарын 22-30-ныг хүртэл үргэлжлэх юм. Гэхдээ нөхцөл байдал өөрөөр эргэх магадлалыг үгүйсгэхгүй гэнэ.

Израил Ираны цохилтын хариуд өргөн цар хүрээтэй цохилт хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл гарсан. Ираны зүгээс Израил улс Сирийн Дамаск дахь Консулын газар руу нь цохилт хийсний хариуд цэргийн шууд дайралт хийсэн билээ. Бямба гарагт дрон, пуужингуудаар хийсэн дайралт таван цаг үргэлжилсэн юм.

Exit mobile version